Германы прокурорууд “Porsche” автомашины компанийн офисуудад нэгжлэг хийж эхэлжээ. Уг ажиллагаан нь татварын зөвлөхөдүүдэд нууц мэдээллийг задруулж мөн компанийн ажиглалтын зөвлөлийн гишүүдэд олгох төлбөрийг хэтрүүлсэн гэх хэргийн хүрээнд явуулж байгаа аж. Тус компанийн офист өчигдөр 176 прокурор, цагдаагийн ажилтнууд болон татварын ажилтнууд ажилласан тухай Reuters агентлаг эх сурвалжаа дурдан мэдээлжээ. Porsche компанийн Штутгарт, Вайсах хотын офисууд, татваырг зөвлөхүүдийн ажлын байрууд мөн тус орон нутгийн санхүүгийн байгууллагуудыг офисуудыг нэгжжээ.Л Орон нутгийн татварын албаны нэг ажилтан мөнгөн харамж аван оронд нь “Porsche” компанийн тухай нууц мэдэллийг задруулсан хэрэгт сэжиглэгдэн саатуулагдсан байна. Үүний зэрэгцээ тус авташин үйлдвэрлэгч компани хяналтын зөвлөлийн гишүүдэд олгодог мөнгөн төлбөр төсөвт заагдснаас хэд дахин хэтэрсэн явдлыг мөрдөн шалгаж байгаа ажээ.