БНХАУ Ираны нефтийг худалдаж авахаа зогсоосон тухай “Wall Street Journal” сонин эх сурвалжийг дурдан мэдээлжээ. Тус сонинд нийтэлснээр бол Хятад улс АНУ-тай худалдааны хүрээнд болж буй асуудлыг хурцатгахгүйн тулд энэ шийдвэрт хүрсэн ажээ.Мөн Энэтхэг,Япон, Турк, Өмнөд Солонгос зэрэг улс Ираны нефтийг худалдаж авахаа зогсоосон тухай эх сурвалж мэдээлжээ. Өмнө нь АНУ-д суугаа Энэтхэгийн элчин сайд Харш Вардхан хэлэхдээ Ираны шатахууныг худалдан авахаа бүр больсон тухай мэдэгдсэн юм. Энэтхэг улс 2019 оны 4-р сард Иранаас газрын тосны сүүлчийн багцыг хүлээн авчээ.