Өнөөдөр/2019.05.25/ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гэргийн хамт төрийн айлчлалаар Япон улсад хүрэлцэн ирлээ. Айлчлал дөрөв хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Цагаан ордны тэргүүн Японы эзэн хаан Нарухито, Ерөнхий сайд Абэ Шинзо нартай уулзах аж. Мөн сумо бөхийн барилдааныг сонирхож, тус арал дахь Америкийн цэргийн баазад очиж бас “Роботояки” ресторанд зочилж япон үндэстний төрөл бүрийн зоог барих гэнэ.