Америкийн автомашин үйлдвэрлэгч “Ford” компани ажилчдынхаа орон тоог 10% хувиар цомхтгох болсон тухайгаа өчигдөр мэдэгджээ. Цомхтгол тус компанийн дэлхийн даяарх салбаруудын захиргааны болон офисын 7,0 мянга гаруй ажилчид хамрагдах юм байна. Ийм маягаар “Ford” компани жилийн зарлагаа 600,0 мянган доллар хэмнэх санаатай аж. Үлдсэн ажилчид илүү ачаалалтай ажиллах болно гэдгийг тус компанийн удирдлага анхааруулжээ. Цомхтгол ойрын саруудад явагдах юм байна.