Монгол Улсаас “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн үндэстний байгууллагын суурь конвенцын Парисын хэлэлцээр”-т дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх болон Монгол Улсын Засгийн газраас хот, суурин газруудын агаарын бохирдлыг бууруулахад авч буй арга хэмжээнүүдэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, боломжит шийдлүүдийг санал болгох зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “ОЛОН УЛСЫН ШИНЭ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЧУУЛГАН”-ыг 2019 оны тавдугаар сарын 23-ны 09.00 цагт Улаанбаатар хотноо “Корпорэйт конвеншн центр”-ийн хурлын танхимд зохион байгуулах гэж байна.
Чуулганы үйл ажиллагаанд дотоод, гадаадын 600 гаруй зочин хүрэлцэн ирэх бөгөөд Монгол Улсын эрчим хүчний салбарт тулгамдаж буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэрхэн бууруулж болох талаар бодлогын болон техникийн боломжуудыг хэлэлцэж, хэлэлцсэн асуудлуудаар тайлан боловсруулж, Монгол Улсын Засгийн газар, холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлэхээр төлөвлөжээ.
Тус хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://mria.mn/inec-mria-summit-2019 цахим хуудаснаас авч болох нь.