Сингапурын парламентын зарим гишүүн аварга загасыг хүнсний зориулалтаар агнахыг хориглох хуулийн төсөл боловсруулжээ. Тэрхүү хууль батлагдвал хоол үйлчилгээний газрууд акул буюу аварга загасны махаар бүтээгдэхүүн хийхийг хориглоно.
Ялангуяа эл загасны сэлүүрийг сингапурчууд хурим найрын хүндэтгэлийн зоогт хэрэглэдэг уламжлалтай бөгөөд үүнийг болиулахаар хууль санаачилсан юм байна. Тус улсын Худалдаа, аж үйлдвэрийн сайд Чан Чун Синг “Аварга загасыг хүнсэнд хэрэглэхийн тулд үй олноор агнаж буй нь далайн экосистемд сөрөг нөлөөтэй” гэжээ.
Ийм хууль батлахаас өмнө иргэдийн санаачилгаар одоогийн байдлаар 90 гаруй зоогийн газар аварга загасны мах хэрэглэхээс татгалзжээ.