“The revenant”, “Birdman”, “Babel” зэрэг бүтээлээрээ алдартай Мексикийн кино найруулагч Алехандро Гонсалес Иньярриту 72 дахь Каннын кино наадмын шүүгчдийн багийг ахлахаар боллоо. Тэрбээр энэхүү нэр хүндтэй үүргийг гүйцэтгэж байгаа мексик гаралтай анхны хүн юм.
Энэ тухайгаа тэрбээр “Каннын кино наадам миний хувьд маш чухал байсаар ирсэн. Энэ жил шүүгчдийн багийн тэргүүний хувиар оролцох болсондоо их бахархаж, сэтгэл хөдөлж байна” хэмээжээ. Тус кино наадам тавдугаар сарын 13-25-нд болох юм. Сонирхуулахад, Алехандро Гонсалес Иньярриту нь “Birdman” болон “The revenant” киногоороо “Оскар”-ын шагнал хүртсэн бол 2006 онд “Babel” бүтээлээрээ Каннын кино наадмын шилдэг найруулагчаар тодорсон билээ.