Хятадын фермер, Лу овогт ямаануудтайгаа “хуралдаж”, хэрхэн ашиг шимтэй байж, олон үр төлөө үлдээх тухай “ярилцсан”, энэ талаарх бичлэгээ интернэтэд байршуулжээ. Улаан бүтээлэгтэй ширээний ард зогсоод, лекц уншсан түүнийг ямаанууд тун “анхааралтай” сонсож байсан гэж ярьсан Лу овог “Ямаа үргэлж үсэрч, харайж, ер нь зүгээр байдаггүй амьтан. Харин хичээлийн минь үеэр тэвчээртэй байлаа” хэмээгээд ийм зүйл хийсэн шалтгаан нь хүмүүст инээд, эрч хүч бэлэглэх зорилготой гэсэн байна. Нөгөөтээгүүр, үнэхээр ямаануудаасаа ашиг шимээ нэмэгдүүлэхийг шаардсан гэнэ.