Улс, бүсийн наадамд торгон жолоогоо өргүүлэн, уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулж яваа ах, дүү хүлэг цөөнгүй бий. Өнөө цагийн даамай хурдан буян бол яах аргагүй ах, дүү хээр азарга. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уяач Д.Пүрэвдоржийн унага, Монгол хээр гэдэг нэрээр нь морины хорхойтнууд андахгүй ах хээр азарганы өнөөгийн эзэн нь “Мон-Уран”-ы ерөнхий захирал Б.Наранхүү, дүү хээрийнх нь улсын алдарт уяач Б.Сүхбаатар. Эл хоёр хүрэн улс, бүсийн наадамд 16 удаа айрагдаж, түрүүлжээ. Хаана, хэрхэн уралдсаныг нь уншигч та бүхэнд сонирхуулъя.
МОНГОЛ ХЭЭР:
2010 “Хотгойдын хурд”-д түрүүлж, “Дүнжингаравын хурд”-д айргийн тавд оров.
2011 Улсын наадамд аман хүзүүдэн, “Дүнжингаравын хурд”-д айргийн гуравт давхин, “Нүүрэнтэйн хурд”-д түрүүлжээ.
2012 “Дүнжингаравын хурд”-д түрүүлж, Говийн бүсэд айргийн тавд давхисан.
2013 “Дүнжингаравын хурд”-д магнайдаа тоосгүй хурдлав.
2015 “Дүнжингаравын хурд”-д аман хүзүүдсэн.
2016 “Дүнжингаравын хурд”-д түрүүлэв.
ДҮҮ ХЭЭР АЗАРГА:
2012 Улсын наадамд айргийн дөрөвт, Говийн бүсэд тавд давхив.
2013 Улсын наадамд айргийн тавд хурдалжээ.
2015 “Хутагтын хурд”-д дөрөвт оров.
2016 “Дүнжингаравын хурд”-д аман хүзүүдэж, “Их хурд”-д айргийн гуравт давхисан.