“Х-ТҮЦ” продакшнаар овоглохын зэрэгцээ дэлгэцийн уран бүтээлд хүч үзэж яваа уран бүтээлч бол Т.Бархүү. Жүжигчнээс гадна шаггүй дуучин гэдгээ “Яг түүн шиг” шоунд оролцон харуулсан тэрбээр сүүлийн жилүүдэд уран бүтээлийн олз арвинтай байна. Өнгөрсөн онд гэхэд л “Солиот эх” киноны гол дүрд тоглож, “Алтан өндөг” киноны продюсероор ажилласан. Түүний ертөнцөөр аялъя.
Төрсөн он, сар, өдөр: |
Есдүгээр сарын 27 |
Орд: |
Жинлүүр |
Төрсөн газар: |
Улаанбаатар хот |
Биеийн жин: |
84 кг |
Биеийн өндөр: |
184 см |
Гутлын хэмжээ: |
42 |
Ам бүл: |
3 |
Эзэмшсэн мэргэжил: |
Жүжигчин |
Машины марк: |
“Lexus” |
Дуртай хоол: |
Будаатай хуурга |
Дуртай амттан: |
Чихэрлэг гэхээс илүү гурилан бүтээгдэхүүн, нарийн боовонд дуртай. |
Дуртай өнгө: |
Улаан өнгийг таашаадаг. |
Дуртай кино: |
“Bohemian rhapsody”. Ер нь мюзикл кино үзэх дуртай. |
Өөрийгөө дуу юм уу, хөгжмийн зохиолоор илэрхийлбэл: |
2012 онд “Худалч” залуу инээдмийн киноны “Амьдрал гайхалтай хэвээрээ” дууг дуулсан. Энэ дуугаа нэрлэнэ. |
Сонирхож цуглуулдаг зүйл: |
Ямар нэг цуглуулга байхгүй. |
Түрхдэг үнэртэн: |
“Chanel” брэндийн үнэртэн түрхдэг. |
Хобби: |
Сагсан бөмбөг, теннис тоглох |
Очиж үзсэн хамгийн гоё газар: |
Австри улсад “Хатан хаан Сиси” киноны зургийг авсан газарт очсон. Их таалагдсан. |
Аялахыг хүсдэг газар: |
Египетээр аялах хүсэлтэй. |
Айдаг зүйл: |
Үхэл, хагацлаас айдаг. |
Таалагддаг зан чанар: |
Соёлтой харилцаатай, боловсон хүнд дуртай. |
Хэлэх дуртай үг: |
“Амьдрал гайхалтай шүү” |