1475 оны энэ өдөр Сэргэн мандалтын үеийн агуу зураач, барималч Микеланджело Буонарроти төржээ.
1617 оны энэ өдөр Францад анхны фермерийн аж ахуй байгуулагджээ.
1619 оны энэ өдөр Францын зохиолч, чөлөөт сэтгэгч Савиньен Сирано де Бержерак төржээ.
1665 оны энэ өдөр Лондонд дэлхийн анхны шинэлэх ухаан сэтгүүл хэвлэгдэн гарчээ.
1853 оны энэ өдөр Венецэд Жезеппе Вердийн “Травиата” дуурь нээлтээ хийжээ.
1857 оны энэ өдөр АНУ-ын Дээд шүүх боолуудыг иргэд бус өмч хэмээн шийдвэрлэжээ.
1882 оны энэ өдөр Сербийг вант улс хэмээн тунхаглажээ.
1899 оны энэ өдөр Германы химич Феликс Хоффман аспирин гаргаж авчээ.
1902 оны энэ өдөр хөл бөмбөгийн “Реал” (Мадрид) баг байгуулагджээ.
1913 оны энэ өдөр Монголын нийслэл Өргөө хотод тус улсын түүхэнд анхны “Шинэ толь” гэдэг сонин хэвлэгдэн гарчээ.
1917 оны энэ өдөр Финляндын автономит байдлыг сэргээжээ.
1924 оны энэ өдөр Ватиканд анхны радио хүлээн авагчийг суурьлуулжээ.
1935 оны энэ өдөр Эстонд төрийн өргөлт гарсны дараа бүх улс төрийн намыг үйл ажиллагааг хорьжээ.
1937 оны энэ өдөр анхны эмэгтэй сансрын нисгэгч Ванлентина Терешкова төржээ.
1938 оны энэ өдөр Лондонд анхны троллейбуснууд явж эхэлжээ.
1957 оны энэ өдөр Ган улс тусгаар тогтножээ.
1960 оны энэ өдөр Швецар улсад эмэгтэйчүүд хотын сонгуульд оролцох эртэй болжээ.
1964 оны энэ өдөр боксын дэлхийн аварга Кассиус Клей лалын шашинд орж Мухаммед Али гэдэг нэртэй болжээ.
1970 оны энэ өдөр “Битлз” хамтлагийн “Let it be” нэртэй сүүлчийн сингл гарчээ.
1975 оны энэ өдөр Иран болон Ирак улсын хоорондох нутаг дэвсгэрийн маргаантай асуудлыг зохицуулсан Алжирын гэрээ байгуулагджээ.
1990 оны энэ өдөр Афганистанд төрийн эргэлт хийх оролдлго гарчээ.
1992 оны энэ өдөр Азербайжаны анхны Ерөнхийлөгч Аяз Муталибов зэвсэглэсэн сөрөг хүчнийхний дарамтан дор албан тушаалаасаа огцрох өргөдөлд гарын үсэг зуржээ.
2010 оны энэ өдөр эдийн засгийн хямралд орсон Финлянд улсын парламент хөрөнгө оруулагч нарт нөхөн олговор олгох тухай бүх нийтийн санал асуулга явуулахад ард түмний 90% хувь эсрэг санал өгчээ.