Германы Мюнхен хотын их сургуулийн эрдэмтэд хүнсний давсны өөр нэгэн сөрөг үр дагаврыг илрүүлсэн талаараа мэдээлэв. Арьсны харшилтай хүмүүсийн өвчний уг шалтгааныг судалсан тэд “Давс хүний махбодод явагдах харшлын урвалыг дэмжиж, зарим тохиолдолд өдөөгч болдог. Натри хлорид нь IL-4, IL-13 уургийг нэмэгдүүлдэг Th2 эсийн хэмжээг өсгөснөөр арьсны үрэвсэл, атеропит зэрэг өвчин үүсгэх суурь болдог” гэсэн байна.