Цөмийн зэвсэгт бүхий Энэтхэг, Пакистан хоёр улсын хоорондох зөрчил халуун үе шатандаа ороод байна. Урд шөнө Энэтхэгийн агаарын хүчнийхэн Пакистаны нутаг дэвсгэрт байрлах “Жаиш-е-Мухаммад” террорист бүлэглэлд их хэмжээний цохилт өглөө. Өмнө нь “Жаиш-е-Мухаммад” бүлэглэл Энэтхэгийн Жамму болон Л Кашмир мужид гарсан террорист халдлагын хариуцлагыг авсан аж.
Энэтхэгийн агаарын довтолгоог Исламабад түрэмгийлэл хэмээн үзэж зэвсэгт хүчнээ байлдааны бэлэн байдалд оруулжээ. Улс төр судлаачдын үзэж буйгаар бол Энэтхэгийн талаас гарсан дээрх үйлдэл Ерөнхий сайд Нарендре Моди болон түүний үндсэрхэг "Бхаратияа Жаната нам"-д итгэл үзүүлэх бүх нийтийн санал асуулгатай холбоотой ажээ.