Өчигдөр Казахстаны удирдагч Норсултан Назарбаев тус улсын Засгийн газрыг огцруулах тогтоолд гарын үзэг зуржээ. “Үндсэн хуулийн 70-р зүйлд заасны дагуу тогтоох нь БНКУ-ын Загийн газрыг огцрохын хүлээн зөвшөөрсүгэй” гэсэн тогтоолыг тус улсын ерөнхийлөгчийн цахим хуудаснаа нийтэлжээ. Ерөнхий сайдын үүрэгт ажлын түр гүйцэтгэгчээр Казахстан улсын Ерөнхий сайдын орлогчийн албыг хашиж байсан Аскар Маминыг томилжээ. Тогтоолд төлөвлсөнөөр бол хуучин сайд нар өөрсдийн үүрэгт ажлаа шинэ Засгийн газар бүрэлдтэл үргэлжлүүлэн хийх ажээ.