Өчигдөр Испанийн Каталонид тус бүс нутгийн тусгаар тогтнолыг дэмжигчдийн зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаалын үеэр 28 хүн бэртэж гэмтсэн тухай Europa Press агенлаг мэдээлээ. Тус мэдэлээллээс үзвэл бэртэл авсан 28 хүний 12 нь Каталонийн хууль сахиулагчид байжээ. Одоогийн байдлаар гурван жагсагчдийг саатуулаад байгаа юм байна. Каталонийн тусгаар тогтнолыг дэмжигчид энэ Пүрэв гаригийн өглөөнөөс эхэлж жагсжээ. Тэд тус бүс нутгийн салан тусгаарлагч улс төрчдийг шүүж буй үйл явдлыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн гол гудамжнуудын хөдөлгөөн болон төмөр замыг хааж, дугуйнууд шатаасан байна.
Тус бүс нутгийн салан тусгаарлагч улс төрчдийн эсрэг шүүх хурал энэ сарын 12-нд эхэлжээ. Испанийн Прокурорын газар Каталонийн засгийн газрын орлогч дарга асан Ориол Жункерас болон засгийн газрын зарим экс гишүүд зэрэг нийт 12 улс төрчийг ард иргэдээ бослогт өдөөн турхирсөн мөн төрийн хуримтлалын санг үрэн таран хийсэн хэрэгт буруутгаж, 25 жилийн хорих ял оноохыг хүсэж байгаа аж. Хэлэлцүүлэг хэдэн сарын турш үргэлжилж, ялын тогтоол зун гарна хэмээн хүлээгдэж байгаа гэнэ. 2017 оны аравдугаар сарын 1-нд Каталонид Испанийн бүрэлдэхүүнээс гарах бүх нийтийн санал асуулга явагдаж тэр сарынхаа 27-нд тус бүс нутгийн парламент Каталонийн тусгаар тогтнолыг тунхагласан тогтоолыг баталжээ. Харин Мадрид тэрхүү санал асуулгыг хууль бус хэмээн үзэж үндсэн хуулийн 155 дугаар зүйлийг ашиглан тус бүс нутгийн өөрөө өөрийгөө захирах эрхийг нь хязгаарласан ажээ.