БНХАУ-д өнгөрсөн онд 30.54 сая жуулчин аялсан нь жилийн өмнөхөөс 4.7 хувиар өссөн үзүүлэлт юм гэж тус улсын Соёл, аялал жуулчлалын яамнаас мэдээлжээ. Тэр дундаа гадаадын 13 сая орчим иргэн ажил хэргийн аялал, эрдэмтэн солилцоо, үзэсгэлэн, хуралд оролцох, ажиллах болон бусад зорилгоор тус улсад очсон байна.
Жуулчид Хятадад аялахдаа 73.1 тэрбум ам.доллар зарцуулсан нь жилийн дунджаар 5.1 хувиар өссөн үзүүлэлт болов. Жуулчдын тоогоор Малайз, Сингапур, АНУ, БНСУ, Япон Улс тэргүүлжээ. Гадаадын жуулчид Хятадын нутаг дэвсгэрээр 24 цаг визгүй дамжин өнгөрдгөөс гадна 53 улсын иргэд Бээжин, Шанхай, Куньмин, Сямэнь, Нанкин, Циндао, Чэнду, Шизячуан, Шэньян зэрэг томоохон хот, соёл, эдийн засгийн төвд 144 цаг визгүй зорчдог.