ПСЖ багийн довтлогч Неймар Францын цомын тэмцээнд “Страсбург” багийн эсрэг тоглохдоо гэмтэл авсны улмаас удаан хугацаанд талбайд гарах боломжгүй болсон. Тэрбээр “Globe esporte”-д өгсөн ярилцлагадаа “2018 оны нэгдүгээр сард баруун хөл минь гэмтсэний дараа “Мэс засал хийлгээд зүгээр болчихно. Аль болох хурдан эмчилгээ хийлгэх ёстой” гэж би өөртөө хэлсэн. Харин өнгөрсөн сард ахин баруун хөлөө гэмтээсний дараа надад маш хэцүү байсан. Гэртээ хоёр өдрийн турш уйлсан” гэж ярьсан байна.