“Венесуэлийн нутаг дэвсгэрт хүмүүнлэгийн тусламж бүхий цуваа нэвтрүүлэхийг тус улсын цэргийн алба хаагчдад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уриалаад, ийм замаар өршөөгдөх, эсвэл бүхнээ алдахыг санал болголоо” гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдээлсэн байна.
Флорида муж улсын олон улсын их сургуулийн оюутан, багш нарт хандаж үг хэлэхдээ Д.Трамп сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог дэмждэгээ дахин илэрхийлэв. “Ардчиллыг чиглэсэн өнөөгийн зам эргэлт буцалтгүй. Венесуэл нь Куба улсын утсан хүүхэлдэй байх ёсгүй. Тус улс ардчилал руу тайван замаар амжилттай шилжих нь Никарагуа, Кубад тус болно” гэж Америкийн удирдагч хэлжээ.
Венесуэлд энэ сарын 23-нд хүмүүнлэгийн гэх ачаа хүргэх төлөвлөгөөг “Найруулсан өдөөн хатгалга” хэмээн ОХУ үзэж буйг тус улсын ГХЯ-ны төлөөлөгч Мария Захарова мэдэгдэлдээ дурдсан байна. “Венесуэлийн хүн амд 200 сая долларын “тусламж” хүргэнэ хэмээн хууран мэхлэхийн оронд тус улсын үйлдвэрүүдийн Америкийн банкууд дахь 11 тэрбум доллар бүхий дансыг нээх, эсвэл НҮБ-ын тусгай байгууллагуудаар явуулдаг туршлагаа хэрэгжүүлэхгүй байвал яасан юм бэ гэж асуумаар байна” хэмээн тэрбээр хэлжээ.