Манай гаргийн шавжны төрөл зүйлийн 40 гаруй хувьд устах аюул нүүрлээд байгаа тухай “Biological Conservation” сэтгүүлд бичжээ. Австралийн Сиднейн их сургуулийн судлаач Франсиско Санчес-Байо, БНХАУ-ын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн судлаач Крис Викхойс нар “Worldwide decline of the entomofauna: A review of its drivers” номдоо тэмдэглэснээр, ойрын ирээдүйд шавжны төрөл зүйлийн гуравны нэгд устах аюул нүүрлэсэн нь байгальд ихээхэн сөрөг нөлөө үзүүлэхээр байна.
Үүнд пестицидийн хэрэглээ, бордоо, аж үйлдвэрүүдээс ялгарч буй хорт нэгдлүүд болон өөр бусад шалтгаан нөлөөлж буй гэнэ. Шавжнуудын төрөл зүйлийн тоо толгой шувууд, хөхтөн болон хэвлээр явагчдаас найм дахин хурдан цөөрч байгаа аж.