Шүдний ОО-г гэр ахуйд олон янзаар ашиглаж болдгийг Английн гэрийн эзэгтэй нар олж мэджээ. Үүнд:
- Мөнгөн эдлэл өнгөлж цэвэрлэх бүтээгдэхүүн өндөр үнэтэй байдгаас гадна хортой байдаг. Тиймээс шүдний оо ашиглан мөнгөн эдлэлээ гялалзуулж болно. Оогоор зүлгэх юм уу бага зэрэг устай холин хөөсрүүлж үрэх хэрэгтэй.
- Машины металл хэсгүүдийг шүдний оо ашиглан өнгөлж болдог гэдгийг хүмүүс мэддэг ч гэрлийг гялалзуулж болдог гэж боддоггүй
- Шүдээ оогоор угаадаг шигээ төгөлдөр хуурынхаа түлхүүр, шүднүүдийг оогоор арчихад шинэ юм шиг л гялалзана.
- Сникерс, пүүзний хуванцар болон резинэн хэсгүүдийг угаана.
- Нүдний шилийг өнгөлөхөөс гадна хүйтэнд цантахаас сэргийлэх бүрхүүл үүсгэдэг.
- Хувцсан дээр асгасан бэхний толбонд шүдний оо түрхээд 24 цагийн дараа угаана.
- Шавжид хазуулсан үед загатнаж, улайж хавдсан бол шүдний оо энэ асуудлыг шийднэ.
- Индүүний улыг шүдний оогоор үрж цэвэрлэдэг бол үргэлж шинээрээ байх болно.
- Маш сонин сонсогдож болох ч гар утсаа ариутгахад ашиглаж болно. Ингэхдээ элгэн даавуунд маш бага хэмжээний оо түрхэж арчина.
- Хивсээ угаахдаа угаалгын нунтаг биш шүдний оо ашиглаад үзээрэй гайхамшгийг олж харна.
- Зурагдсан CD, DVD-г дахин ашиглахад бэлэн болгож чадна.