Дэлхийн зарим улс орон бидэнтэй адил ардчилсан үндсэн хуулинд захирагддаггүй. Тэдний олонх нь түүх соёл, үндэсний ёс заншил, шашин шүтлэгтэй уялдуулсан хуулийг хэрэгжүүлэхдээ зарим нэг хачирхалтай заалтуудыг тусгасан байдаг. Бохь зажлахыг хориглохоос эхлээд бослого эсэргүүцэл гаргасан тохиолдолд цаазаар авах хүртэл хатуу хууль дүрэмтэй улс орнууд нэг бус бий. Тэгвэл бид танд энэ тухай сонирхуулахаар дэлхийн хамгийн итгэмээргүй хуулиндаа хачирхалтай заалтууд тусгасан орнуудыг танилцуулж байна.
1. Иран
Иранд хуулийг улс төрийн шинжлэх ухаан, философид үндэслэн хуульчлахаас илүүтэй Исламын шашны Шариатын хуулийг мөрддөг. Хуучинсаг гэж хэлэхэд хилсдэхгүй энэ оронд эмэгтэйчүүд үсээ нуух зорилгоор хижабыг байнга өмсөх шаардлагатай ба нарийн жинсэн өмд өмсөхийг хориглодог аж. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд цаазаар авах явдал ч бий.
2. Сири
Энэ улсад сүүлийн жилүүдэд шашны салан тусгаарлах болон хэт даврах үзэлтэй бүлэглэлүүд бий болсноос улбаалан засгийн газраас нь холбоо харилцаа, цахим нийгмийн сүлжээг хэрэглэхийг бүрэн хоригложээ. Хэвлэлээр нийтлэгдэж буй бүх мэдээ мэдээллийг эрх баригчид хянаж байдаг бөгөөд улсынхаа төрийн бодлогыг шүүмжилсэн ямарваа нэгэн мэдээлэл олон нийтэд мэдээлсэн тохиолдолд тухайн иргэнийг тамлан зовоох эсвэл цаазаар авах ялаар шийтгэдэг.
3. Сингапур
Сингапур улсыг дэлхийн хамгийн өндөр стандарттай орон гэж үздэг. Учир нь энд гудамжинд бохь зажлах, шүлсээ нулимах, олон нийтийн газар тамхи татах зэргийг хуулиар хориглодог. Түүнчлэн Сингапурын цагдаа нар нь нутгийн болон гадаадын оршин суугчдад мансууруулах бодисын гэнэтийн шалгалт хийх бүрэн эрхтэй байдаг ба түүнийг нь эсэргүүцсэн хэнийг ч болов хүч хэрэглэн зодох, бороохойдох эрхтэй байдаг. Мөн ахуйн хэмжээний хулгайн хэрэг хийсэн хэрэгтэний өгзгөн дээр нь ташуурдаж шийтгэдэг ажээ.
4. Саудын Араб
Ираны нэгэн адил Исламын шашны хүчтэй нөлөөллөөр хууль дүрмээ тогтоосон орнуудын нэг бол Саудын Араб юм. Энэ улсад бусад исламын шашинтай улс орнуудтай адил эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарласан хуулийн заалтуудтай байдаг. Тухайлбал, эмэгтэйчүүд автомашин жолоодох эрхгүй бөгөөд өөрийн гэр бүлийн хүнээс өөр эрэгтэй хүнтэй хамт гадуур явах, чөлөөт загвараар хувцаслах зэргийг хатуу хориглодог байна. Мөн аливаа жагсаал бослого үймээнд оролцох нь цаазаар авахуулах ялд хүргэдэг байна.
5. Экваторын Гвиней
Эквадорын Гвинейн засгийн газраас ард иргэдээ боловсрол эзэмшихийг хориглодог. Үүний шалтгаан нь дэлхийн бусад улс орнууд болоод амьдралын илүү таатай боломжийн талаарх мэдээллийг ард иргэд нь олж авахаас сэргийлж байгаа хэрэг ажээ. Хэдийгээр засгийн газраас бүх телевиз радиогийн хэвлэл нийтлэлийг удирддаг ч ард иргэд нь тэдгээр үйлчилгээг авч чадахааргүй ядуу тарчиг амьдардаг аж.
6. Умард Солонгос
БНАСАУ-д мөн адил хэвлэл мэдээллийн хэрэгслийг засгийн газраас хянадаг бөгөөд олон нийтийн хувьд цэнгэлдэх хүрээлэнд сэлгүүцэх, аливаа үл мэдэгдэх үйлдэл хийх, гэрлэлтийн өмнө дотно харилцаа үүсгэх, эмэгтэйчүүдийн хувьд өмд өмсөх, эрчүүдийн хувьд үсээ засуулахгүй долоогоос дээш хонох зэргийг хориглодог. Эдгээр дүрмийг жуулчид ч мөн дагах ёстой ба түүний биелүүлэлтэд хөтөч нь дагаж явж анхаарал тавих шаардлагатай болдог.
7. Куба
Хэдийгээр сүүлийн жилүүдэд Куба улс нь нээлттэй бодлого баримталж, Америкийн аж ахуй нэгжүүдийг улсдаа нэвтрүүлсэн ч газар нутгийн дийлэнх хэсэгт нь коммунист үзэл ноёрхсон хэвээр байдаг. Тиймээс үзэл суртлыг эсэргүүцсэн болон шинэчлэлийн талаар ярьсан хэн боловч шоронд хоригдох ялаар шийтгүүлж байна. Засгийн газраас олон нийтийн жагсаал цуглааныг хориглосон бөгөөд ухаалаг гар утас ашиглах, интернетэд нэвтрэх зэрэг орчин цагийн бидний өдөр тутмын хэрэглээ энэ улсад хаалттай байдаг. Мөн ард иргэд нь засгийн газрын зөвшөөрөлгүйгээр шилжилт хөдөлгөөн хийхийг хориглодог.
8. Япон
Хэдийгээр Япон нь ардчилсан улс ч зарим хуулийн заалтуудад үндэсний ёс суртахууны онцлогийг тусгасан байдаг. Энэ улсад мөнгийг гэмтээх, олон нийтийн дунд цацах зэрэг үйлдлүүдээс болж нэг хүртэл жилийн хорих ялаар шийтгэдэг.
9. Хятад
Хятад улсын хувьд засгийн газрын үзэл суртлыг эсэргүүцэх нь хуулиар хориглосон. Өнөөдрийг хүртэл Хятад улс цаазаар авалтаараа дэлхийд тэргүүлдэг. Тус улсад 2003 онд 10400 хүн цаазаар авахуулсан байдаг. Харин 2014 онд 2400 болтлоо буурсан. 21 дүгээр зуун гарснаас хойш Хятадаас өөр ямар ч улсад ийм олон хүнийг жилийн дотор цаазалж байгаагүй юм. Тиймээс ч залуучуудын дунд барууны улс төрийн тухай ярих нь гэмт хэрэгт тооцогддог.