Өнгөрсөн даваа гаригт Ла-Маншийн дээгүүр нисэж яваад радараас алга болсон онгоцонд Аргентины хөл бөмбөгч Эмилиано Сала явж байсан тухай “BBC” агентлаг мэдээлжээ. Тамирчин өнгөрсөн долоо хоногт Английн хөл бөмбөгийн “Кардифф сити” багтай гэрээ хийгээд Францаас Англи руу явж байсан аж.
Онгоц даваа гаригийн орой Нормандын арлуудын хавьд байдаг Каскетын гэрэлт цамхагийн ойролцоо явж байгаад алга болсон байна. Тус нутгийн цаг уурын албаны мэдээлснээр бол онгоцыг алга болох үед бороо орж байсан ч агаарын нислэгт төдийлөн саад учруулхааргүй байсан ажээ.
Алга болсон "Пайпер Малибу" онгоц
Тус онгоцонд зорчиж явсан Эмилио Сала тамирчны замналаа Францын хөл бөмбөгийн клубүүдэд өнгөрөөсөн бөгөөд хамгийн үр дүнтэй довтлогчдын нэг байжээ. Сүүлийн гурван жил тэрээр “Нанта” багт тоглож байсан байна. Тэрээр “Твиттер” хуудсандаа хамгийн сүүлд тус клубийн хамтрагчидтайгаа хамтдаа авахуулсан зургаа тавьсан байжээ. Английн “Кардифф сити” баг Эмилио Салаг 15,0 сая фунт стерлингээр авсан бөгөөд түүхэндээ хамгийн үнэтэй найман хийсэн нь энэ ажээ.