Крис Браун 2009 онд дуучин Рианна руу дайрсан хэрэгт буруутгагдан 5 жилийн тэнэсэн ялаар шийтгэгдсэн аж.
Америкийн дуучин Крис Браун Францын нийслэл Парис хотод хүчингийн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан тухай тус улсын цагдаагийн газар мэдэгдлээ. 24 настай нэгэн бүсгүй дуучин Крм Брауныг энэ сарын 15-ны өдөр зочид буудлынхаа өрөөнд өөрийг нь хүчиндсэн хэмээн буруутгасан байна. Бүсгүйн мэдүүлж буйгаар тэрээр дуучинтай Елисейн ойролцоох шөнийн клубд танилцсаныхаа дараа түүний зочид буудлын өрөөнд очжээ. Америк дуучинтай цуг түүний бие хамгаалагч мөн дуучны найз нь байж магадгүй нэг залуу хамт баривчлагдсан байна.