Эдинбургийн хунтайж Филиппын унаж явсан машин хатан хааны Сандрингемын ордны ойролцоох зам дээр өөр нэгэн машинтай мөргөлдсөн тухай Букингемын ордон мэдээлжээ. Хунтайж Филипп өөрөө жолоогоо барьж байсан бөгөөд ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй аж. Харин хунтажийн машинтай мөргөлдсөн машинд сууж явсан хоёр зорчигчид эмнэлгийн тусламж авах шаардлагатай байсан талаар хэргийн гэрчүүд ярьжээ. Хунтайж Филиппын машин замаас гарч хажуугаараа унасан тул түүнийг хүмүүс машинаас нь гаргаж авсан байна. Хатан хаан II Елизавета, түүний нөхөр хунтайж Филипп нар Зул сарын баяраас хойш Сандрингемын шилтгээндээ байгаа ажээ. 97 настай хунтайж Филипп 2017 оны наймдугаар сараас хойш төрийн хэрэг явдал, арга хэмжээнд оролцохоо больж нэг ёсондоо тэтгэвэртээ суусан ажээ. Гэсэн ч одоо болтол өөрөө машинаа барих дуртай гэнэ.