350 оны энэ өдөр цэргийн жанжин Магнентий Ромын эзэнт гүрний хаан Констансыг ширээнээс нь түлхэн унаган өөрөө оронд нь хаан болжээ.
1126 оны энэ өдөр Сун улсын эзэн хаан Хуэй Зун хаан ширээгээ хүүдээ шилжүүлжээ.
1240 оны энэ өдөр Зүүн Кавказыг Монголын цэрэг эзэлжээ.
1474 оны энэ өдөр Византийн хаан ширээнд долоон настай II Лев заларчээ.
1535 оны энэ өдөр Испанийн булаан эзлэгч Франсиско Писарро Өмнөд Америкт Лима хотыг байгуулжээ.
1591 оны энэ өдөр Сиамын хаан Наресуан Бирмын ханхүү Минг Сваг халз тулалдаанд ялсан учир энэ өдрийг Таиландын хааны зэвсэгт хүчний өдөр болгожээ.
1689 оны энэ өдөр Францын зохиолч,гүн ухаантан, соён гэгээрүүлэгч Шарль Монтескье төржээ.
1701 оны энэ өдөр Пруссийн анхны хаан I Фридрих хаанд өргөмжлөгджээ.
1778 оны энэ өдөр Английн далайчин Жеймс Кук Хавайн арлуудыг нээжээ.
1801 оны энэ өдөр Зүүн Гүрж Оросын мэдэлд оржээ.
1825 оны энэ өдөр Оросын Их театр нээгджээ
1871 оны энэ өдөр Германы эзэнт гүрэн байгуулагджээ.
1886 оны энэ өдөр анхны автомашин үйлдвэрлэгджээ.
1886 оны энэ өдөр зүлгэн дээрх хоккейн спорт үүсжээ.
1919 оны энэ өдөр Үндэстнүүдийн Лигийн дүрмийг баталсан Парисын энхийн зөвөлгөөн эхэлжээ.
1926 оны энэ өдөр дэлгэцнээ С.Эйзенштейны “Хуягт “Потемкин” кино гарчээ.
1936 оны энэ өдөр Английн зохиолч, Нобелийн шагналт Редьярд Киплинг нас баржээ.
1955 оны энэ өдөр Холливудын од, Оскарын шагналт Кевин Костнер төржээ.
1977 оны энэ өдөр Югославын Ерөнхий сайд Жемаль Биедич онгоцны ослоор нас баржээ.
1983 оны энэ өдөр Баруун болон Төв Европод дунд тусгалын “Першинг” пуужин байрлуулах тушаал гарч, хүйтэн дайныг дэвэргэжээ.
1983 оны энэ өдөр Олон улсын олимпын хороо хөнгөн атлетикийн тамирчин Жим Торпад (мэргэжлийн бейсболд тоглосон гэсэн шалтгаанаар хураагдсан) олимпын медалиудыг нь буцаан олгожээ.
2002 оны энэ өдр Серра-Леонд иргэний дайн дуссаныг зарлажээ.
2007 оны энэ өдөр Европод дэгдсэн Кирилл нэртэй хар салхи 20 улс орны 40 гаруй хүний аминд хүрчээ.