Заримдаа шүүхийн тогтолцоонд алдаа гарав уу гэлтэй санаанд оромгүй хачин нэхэмжлэлүүд хэргээ авах явдал гардаг аж. Тэр бүү хэл жил болгон хамгийн хачирхалтай хэрэгт Стеллын нэрэмжит гардуулдаг аж. 1994 онд 81 настай Стелла Либек гэдэг эмэгтэй “Макдональдс” түргэн хоолны газраас аяга халуун кофе аваад санаангүй доош алдан хөлөө түлчихэж. Тэгээд “Макдональдс”-ыг хэтэрхий халуун кофе өглөө гэж шүүхэд өгөн 2,9 сая доллар аар хохирлоо барагдуулсан байна. Эл хэрэг их шуугиан тарьсан бөгөөд дээрх шагналыг Стелла хэмээн нэрлэх болсон аж. Калифорнийн мужийн оршин суугч Бетти Булок гэгч эмэгтэй “Philip Morris” брендийн тамхийг 47 жилийн турш татаж байгаа, уушгины хавдраар өвчилснийхээ дараа тус компанийг шүүхэд өгчээ. Шүүх түүний нэхэмжлэлийг хүлээж аваад “Philip Morris” компанийг тус эмэгтэйд эд хөрөнгийн хохиролд 750,0 мянган доллар, шаналж зовсных нь төлөө 28 сая доллар торгууль хэлбэрээр төлүүлэх шийдвэр гаргажээ. Терренс Диксон гэгч хулгайч эр айлын гэрийг тонон дээрэмдчихээд, гараажаар нь гарах гэтэл автомат хаалга нь эвдэрсэн байсан тул нь онгойлгож чадаагүй байна. Гарааж руу ордог хаалга нь түгжигдсэн тул хулгайч эргээд байшин руу ч орох боломжгүй болж. Байрны эзэн гадаад руу томилолтоор явчихсан болохоор хулгайч хэд хоног гараажд нохойн хуурай хоол болон хоёр шил цэвэр усаар голоо зогоон амьд гарчээ.Тэрээр байрны эзнийг гараажныхаа хаалгыг засаж янзлалгүй хүний амь насанд аюултай нөхцөл байдал үүсгэсэн гэж шүүхэд гомдол гаргажээ. Хачирхалтай нь шүүх гомдлыг авч хэлэцээд байрны эзнийг түүнд 500,0 мянган доллар төлүүлэх шийдвэр гаргажээ.
1991 онд Ричард Овертон гэдэг залуу шар айрганы “Anheuser-Busch” компанийг шүүхэд өгчээ. Нэхэмжлэгч этгээд дээрх компанийн Bud шар айргийг хичнээн уусан ч зар сурталчилгаанд үзүүлсэн шигээ усны хувцастай сайхан хүүхнүүд гарч ирэхгүй байгаа тул Anheuser-Busch компани бодит байдалд нийцэхгүй зар сурталчилгаа хийж, амлалтдаа хүрсэнгүй гэж 10 мянган доллар нэхжээ.
Канадын жуулчин Эдварт Скварек 1997 онд “Starbucks” кофены газрыг мөн шүүхэд өгчээ. Тэрээр тус газрын Нью-Йоркийн нэгэн салбарын ариун цэврийн өрөөнд бие засаж байгаад 00-ийн цаас руу сарвайтал суултуур нь хажуу тийш болон бэлэг эрхтнийг нь хавчихсан аж. Тэгээд байнгын хэрэглэдэг эрхтнийг нь гэмтээсэн тул хохиролоо 1 сая доллараар үнэлсэн байна. Шүүх түүний нэхэмжлэлийг ёсоор болгон дээрээс нь хохирогчийн эхнэрт секс хийх болосгүй болсонд 500,0 мянган доллар төлүүлэх шийдвэрийг гаргажээ.