Шинэ жил бол дэлхий даяараа хүсэн хүлээдэг, хамгийн алдартай бас ид шидийн баяр. Эл баярыг улс үндэстэн өөр өөрийнхөөрөө тэмдэглэдэг бөгөөд тэдгээрээс ер бусын хачирхалтай уламжлалуудыг танд хүргэж байна.
1. Японд шинэ он гарах мөчид 108 удаа хонх дуугаргадаг аж. Хүн болгон хөнгөн хийсвэр зан_ тэнэглэл, шунал, уур хилэн, атаархал, шийдвэргүй зан гээд 6 муу ёанартай байдаг. Чанар болгон 18 өнгөтэй тул нийлээд 108 удаа хонох дуугарган тэр муу чанарыг нь хөөдөг гэнэ.
2.Ирландад шинэ жилийн өмнөх шөнө айлууд хаалгаа үүдээ дэлгэн орхидог бөгөөд дуртай хүн орж дайлуулж цайлуулдаг гэнэ. Гэхдээ тэрхүү зочин “энэ өргөө айл болон дэлхий даяар энх тунх амьдралыг ерөөе” гэж заавал хэлэх ёстой аж.
3,Италид шинэ оноос өмнө хуучин эд зүйлсээсээ салдаг уламжлалтай. Хэрэв та Италид явж байхад тань цонхоор хуучин хувцас хунар, гутал, цунх тэр байгугай хуучин тавилга гарч ирвэл битгий гайхаарай. Учир нь заавал цонхоороо гаргаж хаях уламжлалттай аж.
4.Данид шинэ он гарах мөчид хүмүүс сандал дээрээсээ үсэрдэг аж. Ийнхүү тэд муу муухайгаа орхин шинэ оны нэгдүгээр сар руу үсрэн орж байгаа нь энэ аж.
5. Финлядад Өвлийн өвгөн аав үгэнд орсон сайн хүүхдүүдэд бэлэг авчирч сахилгагүйтсэн хүүхдүүдэд бургас өгдөг гэнэ. Шинэ жилээр нөхөрт гараагүй финлянд бүсгүйчүүд гутлаа мөрөөрөө давуулан шиддэг аж. Хоншоороороо үүд рүү харж унавал нөхөрт гарлаа гэсэн үг.
6. Бирмд шинэ он солигдох үеэр хүмүүс бие бие рүүгээ ус цацдаг. Халууны оргил үе тул хүмүүс уурлахаасаа илүү талархдаг гэнэ.
7. Авсрид хүүмүүс яндан хөөлдөг хүнтэй тааруул аз гэж үздэг байжээ. Тэгээд тэр хүнээс адис авах мэт биенд нь хүрэн хөө тортогноос нь нүүрэндээ түрхдэг аж. Энэ нь шинэ жилд хүмүүст аз жаргалыг авчирдаг гэнэ.
8. Болгарт шинэ он гарах мөчид гэрлээ 3 минутын турш унтраадаг гэнэ. Энэ хугацаанд хүмүүс нэг нэгэнтэйгээ үнсэлцэх (хайр дурлал, хүндлэл, уучлал г.м сэтгэлээ илчлэх) ёстой аж.
9. Вьетнамчууд 31-ний орой гол, мөрөн, цөөрөмд амьд мөрөг загас тавьдаг аж. Тэднийхээр бол бурхан мөрөг загасны нуруун дээр суугаад тэнгэрт очин хүмүүс яаж амьдарч байгааг ярьдаг гэнэ.
10.Грекад өрх гэрийн тэjгүүн 12 цаг гэхэд гадагшаа гарч анар жимсийг хананд шидэж хагалдаг аж. Анар жимсний үр талын нэг тарвал ирэх жилд тэр айл аз жаргалаар дүүрэн байх гэнэ.