Бид дэлгүүрт ороод асар их сонголттой бараа бүтээгдэхүүнийг хараад энэ брендийнх сайн, тэр маркийнх тааруу, шинэ үйлдвэрлэгчийнх гараад ирж гээд сонголтондоо цалмардах болжээ. Харин тэр олон үйлдвэрлэгчид нэг л том корпорацид харьялагдлаг талаар бодож үзсэн үү? Өнөөдөр та олон брэндийн бүтээгдэхүүн худалдан авахдаа мөнгөө нэг л монополь компанид өгч байна.
Хүнсний, аж ахуйн, ариун цэврийн бүтээгдэхүүний зах зээлийн тэргүүлэгчдийн нэг Англи-Нидерландын хамтарсан Unilever компани 1930 онд байгуулагдсан бөгөөд өнөөдөр хэдэн арван худалдааны маркийг нэгтгэсэн аварга том корпорац болжээ. Уг компанид зөвхөн манай улсад зарагдаж байгаа маркийн зах зухаас нь дуьдвал Dove, Rexona, Axe, Timotei, Camay, lux, Pepsodent зэрэг гоо сайхны, Domestos и Cif зэрэг ахуйн барааны, цаашлаад Lipton, Brooke Bond цай, Calvé, “Балтимор” соусууд, Knorr амтлагч, Rama цөцгийн тос, “Золотой стандарт”, “Magnum” мөхөөлдөс гээд нэрлэж болно. Unilever компанийн бараанууд борлуулалтаараа дэлхийн зах зээлд хоёрдугаар байрт явж байна.
Түүнтэй өрсөлдөх өөр нэг аварга компани бол “The Coca-Cola Company”. Дэлхийн хамгийн том хийжүүлсэн ундаа, сироп болон бусад найруулдаг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч эл компани бараагаа 200 гаруй улс оронд нийлүүлдэг бөгөөд “Coca-Cola”, “Sprite”, “Fanta”, “Schweppes”, “Bon Aqua”, “Nestle”, “ Моя семья”, “Добрый” зэрэг 300 гаруй худалдааны марк түүний мэдэлд байдаг аж. 2015 онд “The Coca-Cola Company”-ний бараа бүтээгдэхүүний борлуулалт 44 тэрбум ам.доллар хүрчээ.
Жишээ нь бибээр нүдний шилний дэлгүүр ороод сонголтонд нүд эрээлжлэн яахаа мэдэхээ больдог. “Ray-Ban”, “Persol ”, “Oakley”, “Alan Mikli”, “Arnette” гээд яаж ийж байгаад худалдан авчих боломжтой шил байхад мань мэтэд нь боломжгүй 500$ долларын үнэтэй“Prada”-ийн шил гээд хэдэн зуун сонголт байна. Гэтэл энэ бүх бүтээгдэхүүн нүдний шилний зах зээлд тэргүүлэх Италийн “Luxottica” компанийх ажээ. Үүнээс гадна тус коспани Anni Klein, Bulgari, Burberry, Chanel, D&G, DKNY, Armani, Brooks Brothers, “Versace”, “Ralph Lauren” зэрэг брендийн лицензээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.
Манай том жижигггүй бараг бүх аж ахуйн нэгж болон хувь хүмүүс ч “Visa in corporation” компанийн Visa картаар төлбөрөө хийдэг. Эл компани дэлхийн санхүүгийн төлбөрийн салбарт тэргүүлэгч байгууллага бөгөөд АНУ, Канад, Өмнөд Америк, Ази, Африкийн 200 гаруй орнуудад төлбөрийн үйлчилгээг зохицуулдаг. 2014 онд тус компани 2,1 тэрбум ширхэг төлбөрийн карт гаргаж, тэдний картаар 100,8 тэрбум ам.долларын гүйлгээ хийгджээ.
Ийнхүү дэлхий аварга том корпорацуудын эрхшээлд орж байна.