Английн Ерөнхий сайд Тереза Мэй Ноттинхемширийн нөхөн сэргээх төвийн нээлтэн дээр хааны гэр бүлтэй мэндлэхдээ хийсэн хөдөлгөөн олны гайшралыг төрүүлэхээс илүү инээд доогийг хүргэж буй бололтой. “The Independent” сонинд Засгийн газрын тэргүүнийхээ эл хөдөлгөөний талаар “Ерөнхий сайд хатан хааны гэр бүлтэй учиргүй бөхийн доош сууж мэдлэсэн нь ухаан алдаж байна уу даа гэмээр харагдлаа” гэж бичжээ.
Энэ нь Тереза Мэйн эв хавгүй мэхийн мэндэлсэн анхны тохиолдол биш гэнэ. Өмнө нь түүний хунтайж Уильямстай хэрхэн мэхийн мэндэлсэн талаар цахим хэрэглэгчид “Бөгжний эзэн” киноны Голлумийн ээж баймаар” гэж элэглэсэн байх юм. Зарим нь Ерөнхий сайдыг ундаалж буй анааштай ч зүйрлэсэн аж. Өөр нэг хэрэглэгч зурагны талаар “Энэ долоо хоногт харсан хамгийн инээдтэй зүйл байлаа” гэсэн сэтгэгдэл бичжээ.
Английн Ерөнхий сайд Тереза Мэйн өндөр,биеийнх нь ерөнхий хэмжээ үүнд бас нөлөөлж буй биз. Гэхдээ л түүний Өмнөд Африкийн айлчлалын үеэр хийсэн бүжиг гэхэд л яаж шуугиулав даа.