1886 оны гуравдугаар сарын 8-нд германы инженер Даймлер өөрийн анд Майбахтай цуг нэгэн гахайлтай сүйх тэрэг хөлөглөн гэртээ иржээ. Морьгүй хөтөчгүй өөрөө явах сүйх тэргийг харан алмайрсан хөршүүддээ Даймлер “Энэ бол эхнэрийн маань төрсөн өдрийн билэг” хэмээн тайлбарласан юм. Дээрх сүйх тэрэг нь 1,5 морины хүчин чадалтай дотоод шаталтын хөдөлгүүртэй бөгөөд дугуйндаа суран шилжүүлэгтэй байжээ. Ингэж суудлын автомашины анхны дүр зураг гарсан юм.
Харин орчин үеийн автомашин нь түүхэн өвгөдөөсөө техникийн хувьд ч, хийцийн хувьд ч эрс ялгаатай болсон билээ. Бид та бүхэнд дэлхийн хамгийн өндөр хүчин чадалтай 10 машиныг танилцуулж байна
1. Германы Lotuc компаний Sirius маркийн машин зүй ёсоор орж байна.Энэхүү хүчтэй бухын копотон дотор 1200 морины хүчин чадалтай хөдөлгүүр нуугдах бөгөөд цагт 400 км хурдалж чадах юм байна. Lotuc Sirius-ын каркас хайлулж хатаасан гангаар зангигдаж их биеийн кузов тусгай на-но технологиор гаргасан нийлмэл эдээр хийгджээ.
2. Hennessey Veyron маркийн энэхүү бух 1180 морины хүчин чадалтай, минутад 6950 эргэлттэй хөдөлгүүртэй ч дэлхийн хамгийн хурдан машинд тооцогддог. Тэрбээр цагт 413,83 км хурдалж үзүүлжээ.
3. Олонд танигдаагүй данийн Zenvo Automotive компанийн супермашин оржээ. Zenvo ST1-г орчин үеийн инженерийн ололт гэж тооцсон байна. Ерөнхий бүтэц нь хоолой хэлбэртэй рам бөгөөд хосолсон араатай, Ohlins \хурдны автомашинуудын амортозаторыг үйлдвэрлэдэг шведийн компани\ -ын амортизатортай, мотор- V8 цилиндр дээрээ хоёр клапантай,1104 морины хүчин чадалтай юм.
4. Мөн л Bugatti компаний Bugatti EB 16.4 Veyron 8.0 W16 маркийн машин тооцогдсон байна. Энэ машиныг 16 цилиндртэй W хэлбэрийн хөдөлгүүр дээр байрлах 4турбоөсгөгч галзуу хүчтэй болгожээ. Bugatti нь одоо германы Volkswagen концернын бүрэлдэхүүнд байгаа гэдгийг цөөн тооны хүмүүс мэдэж байгаа билээ. Цагт 407 км хурдалах бөгөөд 1001 морины хүчин чадалтай юм. 2009 онд энэ суперкар нь “ТОР GEAR” –ын саналаах сүүлийн арван жилийн шилдэг машинаар тодорсон байна.
5. Шведийн язгууртан гүн Кристиан фон Кёнигсеггийн үүсгэн байгуулсан Koenigsegg компанийн 850-ын хүчтэй Koenigsegg CCX 4.7 V8 орж байна. Өнөөдөр энэ компани 800 морины хүчнээс доош бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй билээ. Koenigsegg CCX –ын капотонд байгаа хөнгөн цагаанаар бүрсэн хоёр төвлөрүүлэгч Rotreх компрессортой 4,7 литрийн V мотор нь энэ азаргыг цагт 407 км хурдлууж чадах аж.
6. 750 морины хүчин чадалтай Saleen S7 7.0 V8 тодорсон юм. Энэхүү Saleen компанийг 1983 онд а хурдны машины лдартай мнисгэгч Стив Салин байгуулжээ. Мөн хөнгөн цагаанаар бүрсэн 7 литрийн V мотор нь минутанд 6300эргэлттэй бөгөөд цагт 399 км хурдлах хүчин чадалтай аж.
7. Pagani Zonda R AMG V12 эзэлж байна. Энэхүү машины хөдөлгүүр нь 12 цилиндэртэй,6 литрийн багтаамжтай, 750 морины хүчийн чадал нь минутанд 7500 эргэлттэй юм. Машин өөрөө ердөө 1070 кг жинтэй учраас нэг тоннд 701 морины хүчин чадалын харьцаатай бөгөөд цагт 100 км хурдыг 2,7 секундэнд хүрдэг байна . Дээд талын хурд нь цагт 346 км ажээ.
8. Leblanc Mirabeau 4.7 V8 машин оржээ. 700 хүчтэй мотортой энэ суперкар швецарын Leblanc Cars компанийн бүтээгдэхүүн бөгөөд Сартэд болдог 24 цагын домогт хурдны уралдаанд түрүүлэх ганцхан зорилгоор л хийгдсэн билээ. 700 морины хүчин чадалтай энэ машин цагт 340 км хурдлах бөгөөд сүүлийн үед худалдаан гарч эхлээд байгаа юм байна.
9. 6064 см тойрогтой BMW-ийн хөдөлгүүртэй , 668 морины хүчин чадалтай McLaren F1 LM 6.1 V12 эзэлж байна. Анхны McLaren LM 1995 онд Англид үйлдвэрлэгджээ. Тухайн үедээ тэрбээр дэлхийн хамгийн хурдан хөлөгөөр тооцогдож байсан юм. Хөнгөн жин хүчтэй хөдөгүүрийн ачаар энэ суперкар цагт 362,1 км хурдалдаг ажээ.
10. Ferrari Enzo 6.0 V12 оржээ. Энэ суудлын тэргийг италийн алдарт зохион бүтээгч Энцо Феррарид зориулжээ. Үнэн хэрэгтэ энэ супекарын гадна тал нь жирийн буюу “иргэний” хийцтэй ч 100 хувь Формула1 д уралдах хүчтэй билээ. 12 цилиндртай V моторын тойрог нь 5998 см бөгөөд 660 морины хүчин чадалтай хурдаа авсан үедээ минутанд 8200 эргэдэг юм байна.