Зул сарын баярыг хунтайж Харри болон Меган Маркл нар хааны гэр бүлээс тусдаа өнгөрөөхөөр шийджээ. Заншил ёсоор эл баярыг хааны гэр бүл бүгд хамтдаа хунтайж Уильямын гэрт тэмдэглэх ёстой аж. Харри энэ удагийн Зул сарын баяраа хатан хаан II Елизаветын амтдардаг байсан хуучин ордонд өнгөрөөхөөр төлөвлөж байгаа гэнэ. Тэр ордон нь ханхүү Уильямын гэрээс ердээ хорьхон км зайтай байрладаг аж. Эл мэдээллийг “Sun” сэтгүүл хааны гэр бүлийн эх сурвалжаас авсан хэмээн дурьдан мэдээлжээ. Уг шийдвэрээ хунтайж Харри эхнэрийнхээ хамтаар хааны гэр бүлээс тусдаа (тодруулбал ахынхаа гэр бүлээс) өөрийн гэсэн орон зайд байх хүсэлтэй байгаагаар тайлбарласан аж.
Өмнө нь Британийн хэвлэлээр хааны гэр бүлийн хоёр бэр хоорондоо таарамж муутай төдийгүй Кембриждийн гүнгийн ахайтан Кейт Миддлтон өөрийнх нь туслахуудтай зүй бусаар харьцсан Меган Марклыг алгадсан тухай олонтаа шуугисан аж. Хунтайж Харритай гэрлээд Сассексын гүнгийн ахайтан хэргэм хүртсэн Америкийн жүжигчин Меган Марклын бүдүүлэг зан авир Букингемын ордныхны гайхшралыг барж байгаа гэнэ. Мөн хунтайж Харригийн зан ааш ч их өөрчлөгдсөн бөгөөд тэд үүнээсээ болж хувийн гурван ч туслахаасаа салаад байгаа аж. Эхнэрүүдийн нь харилцаа муудахын хэрээр ах дүү хунтайж нар ч нэг нэгнээсээ холдож байгаад Букингемын ордныхон санаа зовж буй аж.