Хүний бие организмын дийлэнх хувь нь уснаас бүтдэг. Тиймээс биеийн шингэний тэнцэртэй байдал таны эрүүл мэндэд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Шингэн дутсанаас толгой эргэж, өвдөж, тэр байтугай уур уцаартай болдог. Дунд зэргийн өндөртэй мөн жирийн жинтэй хүмүүс хоногт 2 литр шингэн уух ёстой аж. Үүнд зөвхөн цэвэр усны хэмжээг заасан бөгөөд цай, ундаа зэрэг бусад шингэн ороогүй болно. Харамсалтай нь хүн болгон 2 литр ус ууж чаддаггүй. Зарим нь хавагнана гэж, зарим нь ус уух нь шал дэмий зүйл гэж, эсвэл усны амтанд дургүй ч хүн байдаг. Тэгэхээр бид танд усыг хэрхэн зөв уух талаар сонирхуулъя.
1. Усандаа жүүс хий.
Зүгээр дэлгүүрийн савласан жүүс биш шүү. Хүсвэл ганц халбага зөгийн бал ч хийж болно. Харин элсэн чихэр хийх хэрэггүй. Учир нь элсэн чихэр нүүрс ус их агуулдаг тул таны бие организм ус биш идэх юм авч байна гээд бодчихно.
2. Ус уухад зориулаад гоёмсог шил эсвэл аяга ав.
Жишээ нь, 0,33 хэмжээтэй шил хэлбэртэй байдаг шүү дээ. Хагарахгүйг нь бодоод аяны усны сав ч авч болно. Гоёмсог ер бусын савнаас уух таатай биш гэж үү.
3. Ус уух сэдэл байх хэрэгтэй
Маш олон хүн турахын тулд ус уудаг. Та уусаа сайн ууж чадвал дуртай хоолоо хасаад байх шаардлагагүй. Өглөө, өдөр, оройн хоолныхоо өмнө нэг аяга ус уухад л хангалттай. Тэгээд л та дуртай хоолоо идэж болно. Ялгаатай нь бага идэх болсноо та анзаарна. Тиймээс та усаа уугаад дуртай юмаа идсэн ч таргалахгүй гэсэн үг.
4. Ногоо ид.
Хэрэв усаар шингэнээ нөхөж чадахгүй бол шүүслэг ногоо сайн идэх хэрэгтэй. Ногоон өргөст хэмх, шинцай, хулуу зэрэг ногооны 70 хувь нь ус байдаг.
5. Хатаасан жимсээр ундаа хийе.
Хатаасан жимсээр хийсэн ундаагаар та шингэнээ нөхөж болно. Ийм ундаа аминдэмээр баялаг бөгөөд амттай ч байдаг. Орой нь саванд хатаасан жимсээ хийгээд дээрээс нь буцламтгай халуун усаар хандлана. Өглөө амттай сайхан компот бэлэн болно. Харин элсэн чихэргүй уух ёстой шүү.
Үүнээс гадна гар утсанд хүний биен дэх шингэний балансыг зааж байдаг олон хавсралтууд байдаг. Түүний зарим нь тодорхой хугацаанд танд усаа уух цаг болж гэсэн дохио өгдөг бол таны биен дэх шингэний хэмжээ хэрхэн дээшилж байгааг схемээр харуулдаг нв ч бий. Тэдгээр үзүүлэлтүүд цай кофе зэрэг нь таны шингэнийг хэрхэн хороож байгааг
харуулж бас зөвхөн ус биш сүү, компот, ургамлын ханд ч биеийн шингэнийг нөхөж байгааг харуулна. Шаардлагатай усыг ууж хэвших нь таны бие организмын солилцооны процессыг түргэсгэдэг. Өөх тос хурдан хайлж, шарх сорви хурдан эдгэрдэг. Ус ууж эрүүл байгаарай.