Бүсгүй та хэдий 50 насыг хойноо орхисон ч ганган хувцаслахаа боль гэсэн үг огт биш шүү дээ. Өнөө үед өөрийнхөө гаднах төрхөнд анхааран загварын чиг хандлагыг анзаардаг эмэгтэйчүүд ямар ч насандаа сайхан бас ганган харагдаж чадаж байна. Тэгэхээр 50 насны босгыг алхсан бүсгүй таны шүүгэнд ямар хувцас байх ёстой вэ.
Үндсэн хувцас
Энэ төрөлд тодорхой насанд хүрсэн эмэгтэйчүүдийн шүүгэнд заавал ч үгүй байх ёстой хувцаснуудыг хэлнэ. Олон цөөн байх нь хамаагүй бөгөөд гол нь хоорондоо зохицож , таныг шинэ дүр төрхтэй болгож байх нь чухал. Үүнээс гадна тэдгээр хувцасыг та ямар ч тохиолдолд өмсөж болох давуу талтай байх хэрэгтэй. Үндсэн хувцсаа бүрдүүлж чадсан танд өөр есөн бусын юм эрж хайх шаардлаггүй болно. Үндсэн хувцсаа бүрдүүлэхдээ юуг анхаарах талаар загвар зохион бүтээгчид дараахийг зөвлөж байна.
50 насны ойгоо тэмдэглэсэн эмэгтэйчүүд өмд, жийнс гэхээсээ биенд эвтэйхэн банзал, даашинзыг илүүд үзвэл дээр. Эмэгтэйлэг загварлаг харагдахаас гадна таны насны биеийн дутагдлыг илүү нууж өгдөг. Гэхдээ ажил хэрэгч эмэгтэйд өмдтэй хослол заавал байх хэрэгтэй.
Хувцсаа сонгохдоо юуны түрүүнд биеийн галбиртаа тааруулах хэрэгтэй.
Таны үндсэн хувцас олон бус ч гагцхүү чанартай байж өөрийг тань байр суурийг илтгэнэ гэдгийг битгий мартаарай
50 дээш насны эмэгтэй болгон сонгодог хэв маягтай хувцасыг сонгох нь дээр. Сонгодог хэв маяг таныг ямар ч нөхцөлд загварлаг, дэгжин харагдуулна. Ингэхдээ ретро болон романтик хэв маягийг битгий мартаарай
Ажил хэрэгч хослол
Та офист ажилладаг бол хослолтой байх шаардлагатай. Банзал, өмд, хүрэмийг гайхалтай хослуулж болно. Сонгодог загварын хослол үргэлж бүхнээс илүү харагддаг. 50 насны эмэгтэйчүүдэд шулуун загвартай өвдөг хүртэл урттай юбка илүү тохиромжтой. Харин хүрмийг бол та дураараа сонгож болно. Дундын эсвэл бараан өнгөтэй байвал дээр. Бүсэлхийг тодотгосон хүрэм таны биеийн галбирыг улам гоолиг, яльдам харагдуулах нь ойлгомжтой. Бүдүүн хөл гуятай бол өргөн хуниастай загвар тус болно шүү. Нэг загварын хэд хэдэн хослол аваад хооронд нь хольж өмсүүл тэр болгон шинэлэг харагдана.
Даашинз
Даашинз бол таныг эмэгтэй хүн гэдгийг нотлох цорын ганц өмсгөл. Тиймээс нас, нийгмийн байр суурь харгалзахгүйгээр таны үндсэн хувцсанд байх ёстой чухал зүйл. Байх байхдаа өдөр тутмын, ажлын, баяр ёслолын гээд хэд хэдэн загварынх байвал сайн. Мэдээж даашинзаа сонгохдоо биеийнхээ дутагдлыг хаах төдийгүй ололттой хэсгээ ч тодотгох загварыг сонгох хэрэгтэй. Ажилдаа шулуун загвартай даашинз өмссөн байвал та цаг үетэйгээ нийлж явнаа гэсэн үг.
Оройн болон үпэшлэгт зориулсан даашинзанд хэтэрхий энгэр задгай эсвэл нүрүү нь ил гарсан гээд анхаарал татах олон зүйл байх хэрэггүй. Бүдэгдүү өнгийн олон янзын хээгүй байх нь ойлгомжтой. Коко Шанелийн “Эмэгтэй хүн болгоны шүүгэнд загварлаг хар даашинз нэг байх шаардлагатай” гэсэн үгийг бас бүү мартаарай
Юбка
Шүүгээнд хэд хэдэн банзал байх нь таныг олон янзаар харагдуулна шүү. Таны насанд шулуун хэлбэртэй хэт сонгодог загвар зохино. Ямар ч эмэгтэйг гоолиг харагдуулаг юм.
Цамц
Эмэгтэй цамцтай цуг эрэгтэй загварыг авахаа битгий мартаарай. Ажиллаж буй эмэгтэйчүүд цагаан сорочкатай байх нь чухал. Түүн дээр бараан биш эсэргээрээ цайвар өнгийн, бүр дотруулбал цайвар шаргал өнгийн хувцас сонгоорой. Юуны ч дээр өмсчих үндсэн цамцаа сонгохдоо даавууг нь сайн хараарай. Бат бөх материалтай цамц 50 настнуудад зохидоггүй шүү. Цамцан дээр зүүлт энгэрийн тэмдэг шаардлагатай байдаг.
Жийнс
Биенд эвтэйхэн, юун дээр ч хамаагүй өмсчиж болдог, ямар ч насны эмэгтэйд зохидгоороо гайхалтай ашигтай өмсгөл. Гол нь галбиртаа кохицуулж сонгох нь чухал.Бас хөлийг урт харагдуулах загварыг сонгоороой. Хар, хөх өнгүүд хамгийн тохиромжтой. Зугаалгаар ч, найз нөхдийн уулзалтанд ч , талханд гараад ирэхэд ч амар даа.
Гутал
Ганган гуталын тухайд бол урьдын адил нарийн өсгийтэй гутал хэвээр үлдэж байна. Харин 50 гарсан эмэгтэй эрүүл мэндлийн хувьд ч биеийн галбирын хувьд ч ийм загварын гуталыг өмсөх нь хэцүү байдаг. Тэгэхээр гутлыг эвтэйхэн талаас нь л сонгох л үлдэнэ. Өлмийгээрээ зузаан, өсгий нь бүдүүн суурь сайтай гутал таны хувьд дажгүй гангараа болно. Хурц өнгийн хэт маягтай гутлыг сонгуузай. Хар болон цайвар шаргал өнгө хамгийн тохиромжтой. Өвөл урт түрийгүй гутал сонгоорой. Харин зун таны гутал их задгай хэлбэрийн байх ёсгүй шү. Бас үдээстэй гутал танд зохихгүй.
Гадуур хувцас
Хүйтний улиралд өмсөх хувцас тань мөн д сонгодог загвар байвал сайн. Шулуун эсвэл доогуураа бага зэрэг дэрэвгэр шаргал өнгийн эсвэл хар хөх өнгийн польто танд сайхан зохино.
Хоолоотой болон ноосон цамц
Үндсэн хувцсанд чинь дор хаяж 2 ширхэг өөр өнгийн хоолотой цамц байх хэрэгтэй. Ямар ч хувцсан дээр зохидог юм шүү.
Хар өмд
Үндсэн хувцасны бүрэлдэхүүн хар өнгин өмд байх хэрэгтэй. Ямар ч цаг үед тохирч байдгаараа онцлог. Зузаан даавуугаар хийсэн гутлын чинь өсгийг хааж, гуяндп чинь сайн сууж өгч байьал төгс гэсэн үг.