Японы ханз үсгийн холбооноос жил бүр зарладаг уралдааны дүнгээр “гамшиг” гэсэн утгатай ханз улирч буй оны өнгө, төрхийг илтгэх болжээ. Тодруулбал, энэ жил тус улсын Хоккайдо аралд удаа дараа газар хөдөлж, цунами болсон нь ийм сонголт хийхэд хүргэсэн байна. Тус холбооны хаягаар оны сүүлчээр онцлох ханз үсгээ илгээхийг хүссэн хүн бүрт санал болгодог аж.
“Гамшиг” гэсэн ханзыг Киото хотын буддын шашны хамгийн алдартай сүм болох Киёмизүгийн лам 1.5х1.3 метр хэмжээтэй васи цаасан дээр бичжээ. Ингэхдээ Хирошима мужид цагаан морины сүүлээр хийсэн 4.5 см голчтой бийр, Нара мужид тусгайлан үйлдвэрлэсэн будаг ашиглажээ.
Өнгөрсөн онд Солонгосын хойгийн түгшүүртэй байдал даамжирч, Умард Солонгос пуужин харвасантай холбоотойгоор “умард” гэсэн утгатай ханзаар оныг “бэлгэдэж” байжээ. Харин 2016 онд Рио-де-Жанейрогийн олимпын наадамд Японы тамирчдын олсон амжилт, ялалтыг бэлгэдсэн “алт” гэсэн ханзыг сонгосон билээ.