361 оны энэ өдөр өөрийгөө Ромын эзэн хаанаар өргөмжилсөн Юлиан Константинополийг эзлэн 18 сар үргэлжилсэн хаанчлалаа эхэлжээ.
1282 оны энэ өдөр Уэлсийн сүүлчийн хунтайж алагдаж, Англи Уэлсийг захирах болжээ.
1618 оны энэ өдөр Деулино тосгонд Орос улс Польштай энхийн гэрээ байгуулснаар хоёр улсын хоорондох 10 жил үргэлжилсэн дайн дуусгавар болжээ. Польш эзлэн авсан Оросын смоленск, чернигов, умард новгородын газар нутгийг өөрийн эзэмшилд үлдээхээр болсон аж.
1688 оны энэ өдөр төрийн эргэлтийн улмаас хаан ширээнээсээ огцорсон II Яков хаан зугтаж яваад баригджээ.
1699 оны энэ өдөр Орос улс албан ёсны төрийн далбаатай болжээ. (Андреевын туг)
1718 оны энэ өдөр Шведын хаан XII Карл нас баржээ.
1769 оны энэ өдөр Англид төмөр хөшиг (жалюз) патентлагджээ.
1803 оны энэ өдөр Францын хөгжмийн зохиолч удирдаач Гектор Берлиоз төржээ.
1816 оны энэ өдөр Индиана АНУ-ын 19 дэхь муж болжээ.
1830 оны энэ өдөр Польшийн бослого эхэлжээ.
1843 оны энэ өдөр Германы микробиологч, Нобелийн шагналт Роберт Кох төржээ.
1862 оны энэ өдөр АНУ-ын Агуу иргэний дайн эхэлжээ.
1894 оны энэ өдөр Парис хотноо анхны олон улсын автомашины үзэсгэлэн гарчээ.
1913 оны энэ өдөр Францын зохиолч, зураач, театр киноны жүжигчин Жан Маре төржээ.
1918 оны энэ өдөр Оросын зохиолч, Нобелийн шагналт А. Солженицын төржээ.
1930 оны энэ өдөр Францын жүжигчин Жан-Луи-Трентиньян төржээ.
1941 оны энэ өдөр Герман болон Итали улс АНУ-д дайн зарлажээ.
1945 оны энэ өдөр Францын физикч, дэлхийн агаар мандалын оконы давхаргыг нээсэн Шарль Фабри нас баржээ.
1946 оны энэ өдөр НҮБ-ын дэргэд UNICEF (Олон улсын хүүхдийн яаралтай тусламжийн сан) байгуулагджээ
1969 оны энэ өдөр Шатарын дэлхийн аварга Вишванатан Ананд төржээ
1979 оны энэ өдөр Нью-Йорк хотод НҮБ-дэх ЗХУ-ын байнгын төлөөлөгчийн байрны гадаа бөмбөг дэлбэрчээ.
1981 оны энэ өдөр Сальвадорын иргэний дайны үеэр засгийн газрын цэргүүд Эль-Мозоте тосгоны оршин суугчдыг (700 хүн) хоморголон устгажээ.
1990 оны энэ өдөр АНУ, ЗХУ-ын хооронд хийсэн газар доорх цөмийн зэвсгийн туршилтыг хязгаарлах гэрээ хүчин төгөлдөр болжээ.
1991 оны энэ өдөр Гүржийн парламент Өмнөд Осетийн автономт статусыг өөрчлөн, парламентыг нь тараажээ.
1994 оны энэ өдөр Оросын цэргүүд Чечений нутаг дэвсгэр рүү орсноор Чечений нэгдүгээр дайн эхэлжээ.
1996 оны энэ өдөр АНУ-ын дуучин, жүжигчин Хейли Стейнфилд төржээ.
1997 оны энэ өдөр Японы Киото хотод хүлэмжийн хийн ялгаруулалтыг хязгаарлах протоколыг баталжээ.
2000 оны энэ өдөр Америкийн жүжиг киноны зохиолч Ричард Нэш нас баржээ.
2003 оны энэ өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 57 дугаар чуулганаар эл өдрийг Олон улсын уулын өдөр болгожээ.
2004 оны энэ өдөр Австрийн “Рудольфинерхаус” эмнэлэгийн мэргэжилтнүүд Украины Ерөнхийлөгч Виктор Ющенког диоксиноор хордож гэсэн дүгнэлт гаргажээ.
2004 оны энэ өдөр Энэтхэгийн хөгжмийн зохиолч, ситар зэмсгийн агуу хөгжимчин Рави Шанкар нас баржээ.