УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан даргалж байна.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын 27 гишүүн Засгийн газрыг огцруулах бичгийг 11 дүгээр сарын 19-нд өргөн барьсан билээ.