Франкфурт хотын Deutsche Bankны мөн төв байранд болон зургаан салбар офист “панамын хэргийн” мөрдлөгийн хүрээнд нэгжлэг явуулжээ. Уг банкийг мөнгө угаасан хэрэгт татаад байгаа тухай Германы прокурорын газраас мэдэгджээ.
Тус банкны хоёр ажилтан зарим үйлчлүүлэгчиддээ офшор компани байгуулахад туслан хууль бусаар олсон мөнгийг угаадаг байсан талаар “Blumberg” агентлаг бичжээ. Тэдгээр ажилтнуудын нэр усыг дурьдалгүй зөвхөн 50 болон 46 настай гэсэн байна. Нэгжлэгт 170 цагдаа,прокурорын болон татварын байцаагчид оролцсон бөгөөд бичиг барим, цахим мэдээллүдийг хураан авсан аж. Deutsche Bank-ны удирдлага дээрх үйл явдал болсныг баталж байгаа төдийгүй мөрдөн байцаах ажиллагаанд хамтран оролцож байгаа аж.
Уг мөрдлөг эхлэх болсон шалтгаан нь 2016 онд хэвлэл мэдэллээр панамын Mossack Fonseca хууль зүйн компанийн 11сая баримтууд ил болсон явдал байжээ. Тэдгээр баримтууд дэлхийн алдартай хүмүүс тэр дундаа хэд хэдэн улс орны тэргүүн нар мөнгө угаасан баримтууд байжээ.
Deutsche Bank-нд нэгжлэг хийгдсэн мэдээлэл цацагдсны дараа Франкфуртын бирж дээр тус банкны хувьцаа 3% хувиар буусан байна.