АНУ-ын гадаадын иргэдийг саатулан шалгадаг шоронд ОХУ-ын иргэн нас барсан явдал гарчээ. Америкийн албаны хүмүүсийн мэдээлж буйгаар Оросын иргэн амиа егүүтгэх гэж оролдсны дараа нас барсан аж. Талийгч энэ явдал болохоос өмнө өлсгөлөн зарлаж байжээ.
Пүрэв гаригт АНУ-д суугаа ОХУ-ын Элчин сайдын яам тус улсын иргэн М.Д. Амар Такома хотын эрүүл мэндийн төвд нас барсан тухай мэдээлэл авсан бөгөөд одоогоор нас барсан нөхцөл шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаагаа Элчин сайдын яам “Facebook” хуудсандаа бичсэн байна.
АНУ-ын Гадаадын иргэдийн хариуцах алба өмнө нь Оросын иргэн 40 настай Мэргэнсана Амар амиа хорлох гэж оролдсон тухай мэдээлж байсан аж. Ингээд энэ явдлаас хойш Мэргэнсана Амар 10 хоногийн дараа нас баржээ. Энэ сарын 15 өдөр гадаадын иргэдийг саатуулах шоронгийн эмнэлэгийн ажилтнууд Мэргэнсана Амарыг өрөөндөө ухаангүй байдалтай байхыг олжээ. Түүнийг тэр даруй Такома хотын гэгээн Жозефын эмнэлэгт хүргэн сэхээн амьдруулах тасагт хэвтүүлж амьдралыг тэтгэх төхөөрөмжинд холбосон аж. Өвчтөн сэхэл авахгүй байсаар 24-ны өдөр нас баржээ. Мэргэнсана Амар хэд хоног өлсгөлөн зарласан ч есдүгээр сарын 19-с эхэлэн шинэ жимс болон тэжээлийн коктейль хэрэглэж эхэлсэн бөгөөд аравдугаар сарын 16-ны өдөр түүнийг өлсгөлөн зарлагчийн статусаас хасчээ.
Мэргэнсана Амар шаардлагатай бичиг баримтгүйгээр АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэх гэж оролдсон тул саатуулагдсан аж. Тэрбээр 2017 онд АНУ-руу Мексикийн хилээр хууль бус нэвтрэн улс төрийн оргонол хүссэн байна. Оргонол хүсэх болсон шалтгаанаа Бурядын тусгаар тогтнолын төлөө тэмцдэг тул Оросын эрх баригчид түүнийг мөрдөж мөшгөх болсон гэж тайлбарласан байна. Тус улсын шүүх түүний хэргийг авч үззэд 2018 оны арваннэгдүгээр сарын 5-нд Мэргэнсана Амарыг албдан гаргах шийдвэр гаргасан бөгөөд уг шийдвэр арваннэгдүгээр сардаа гүйцэтгэхдэх ёстой байжээ.