Гурж Улсын ерөнхийлөгчийн хоёрдугаар шатны сонгуулийн хуудсын 99,7% ийг тоолж үзсэн дүнгээр бие даан нэр дэвшсэн Саломе Зурабишвили 59,56% хувийн санал авсан талаар сонгуулийн төв комисс мэдэгджээ. “Нэгдмэл хүч” хөдөлгөөнөөс нэр дэвшсэн Григол Вашадзе 40,46% санал авсан байна.
Францад төрж, өссөн, дипломатч Зурабишвили ОХУ-тай ч, Барууны орнуудтай ч тэгш харилцааны төлөө байдаг бол түүний өрсөлдөгч Өрнөдтэй ойртох бодлогод илүү хатуу байр суурьтай аж.
Вашазегийн дэмжигчид сонгуулийн үеэр зөрчил гарсан түүний дотор сонгогчдийн саналыг худалдаж авсан талаар гомдол гаргаж эсэргүүцлийн жагсаалд уриалж эхэлжээ.
Сонгуулийн үйл явцыг хөндлөнгөөс ажиглах байгууллагуудаас 261 гомдол ирсэн тухай Гүржийн сонгуулийн төв комиссийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.Хараат бус ажиглагч бөайгууллагууд, тэр дунд Transparency International – Georgia санал өгөх нууцлал зөрчигдөж, сонгогчидийн саналыг худалдан сонгуулийг хүчингүй болгох оролдолго гарч буй талаар мэдэгдсэн байна.
“Бид Гүрж Улсын хөгжил дэвшилд саад тотгор болох өнгөрсөн зүйлээс бүгд татгалзсан. Бидний сонголт бол одоо эрх чөлөөтэй, тайван Гүрж. Би миний төлөө саналаа өгөөгүй хүмүүстэй харилцан ярилцмаар байна. Учир нь бид нэг эх оронтой, нэг улсад амьдарч ажиллаж байгаа иргэдийн хувьд улс эх орноо нэгтгэн тайвшруулах ёстой ” гэж Зурабишвили хэлжээ. Харин Вашазегий хувьд тэрбээр одогоор сонгуулийн үр дүнд ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Вашазейг дэмжиж буй Гүржийн Ерөнхийлөгч асан Михаил Саакашвили ард иргэдийг Парламентын ээлжит бус сонгууль явуулахыг шаардсан эсэргүүулийн жагсаалд уриалжээ.
Гүржийн Ерөнхий сайд Мамука Бахтазе сонгуулийг дүгнэн “дахин нэг ялалт байгууласанд эх ордоо баяр хүргье. Гүрж улс бол өөрөө ардчилал юм. Сонгуульд оролцсон иргэн болгондоо би талархал илэрхийлье ” гэж хэлжээ.
Тус улсын ерөнхийлөгч 6 жилийн хугацаатай сонгогддог бөгөөд харин дараачийн ерөнхийлөгчийг 300 хүний бүрэлдэхүүнтэй сонгуулийн коллег сонгох аж. Санал хураалт улс орон даяар явагдсан бөгөөд туурга тусгаарласан Абхаз болон Өмнөд Осетин оролцоогүй байна.