- 912 оны энэ өдөр Германы болон Ариун Ромын эзэнт гүрний хаан Агуу I Оттон төржээ.
- 1202 оны энэ өдөр католик шашинтны Зара хот руу загайлмайтнууд дайран орсноор Загалмайтны дөрөв дэх дайн эхэлжээ.
- 1527 оны энэ өдөр хятадын гүн ухаантан, түүхч, уран зохиолч Ли Жи төржээ.
- 1763 оны энэ өдөр Оросын хатан хаан II Екатерина Анагаахын коллегийг (нэг ёсны эрүүл мэндийн яам) байгуулах тушаал гаргажээ.
- 1833 лны энэ өдөр Францын алдарт цэргийн жанжин Жан Баптист Журдан төржээ.
- 1837 оны энэ өдөр Нидерландын физикч, Нобелийн шагналт Ян Дидерик Ван-Дер-Ваальс төржээ.
- 1852 оны энэ өдөр Англид анхны шуудангийн хайрцаг гарчээ.
- 1866 оны энэ өдөр Оросын хаан II Александрын амь насанд халджээ.
- 1877 оны энэ өдөр АНУ Гэгээн Лаврентийн мөрөнд бүх цаг үед загас барьж байхын төлөө Канадад 5,5 сая$ төлжээ.
- 1890 оны энэ өдөр Нидерландын хаан ширээнд 10 настай Вильгельмина гүнж заларчээ.
- 1896 оны энэ өдөр Чехийн Ерөнхийлөгч Клемент Готвальд төржээ.
- 1903 оны энэ өдөр дэлхийн дуурийн алтан тенор Энрико Карузо анхны тоглолтоо АНУ-ыг Метрополитен Опера-д хийжээ.
- 1904 оны энэ өдөр АНУ-ын Сент-Луисд III Олимпын тогололтууд дуусчээ.
- 1918 оны энэ өдөр Берлин хотод усан цэргүүд канцлерын ордонг эзлэн рейхканцлер Фридрих Эбертыг баривчилжээ.
- 1921 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Уоррен Хардинг эмч нарыг өвчтөнгүүддээ шар айрыг бичиж өгөн “архины эсрэг” хуулийг шууд биш утгаар зөрчөхийг хоригложээ.
- 1923 оны энэ өдөр зохион бүтээгч Якоб Шик цахилгаан сахалын машин бүтээсэн патентаа авчээ
- 1923 оны энэ өдөр Германд Коммунист намыг хоригложээ.
- 1936 оны энэ өдөр Мексикт засгийн газар хувийн өмч хөрөнгийг нийгэмчилэх эрхтэй хууль батлагджээ.
- 1938 оны энэ өдөр Японы арми Фужоу портыг эзэлжээ.
- 1940 оны энэ өдөр Унгар, Румын хоёр улс Герман, Итали, Япон улсын гурван талт гэрээнд нэгджээ.
- 1943 оны энэ өдөр Ф.Рузвельт, У.Черчилль, Чан Кайши нар Японыг бут цохих тухай Каирын хэлэцээр эхэлжээ.
- 1954 оны энэ өдөр “Женерал Моторс” компани 50,0 сая дахь машинаа үйлдвэрлэжээ. Тэрхүү машин нь хоёр хүний суудалтай, алтаар бүрсэн “Шевроле” байжээ.
- 1955 оны энэ өдөр ЗХУ Хиросим дээр хаясан бөмбөгөөс 300 дахин хүчин чадалтай ус төрөгч бөмбөгийн туршилт хийжээ.
- 1957 оны энэ өдөр Б.Постернакийн “Живаго эмч” роман хэвлэгдэн гарчээ.
- 1958 оны энэ өдөр Гана, Гвинея хоёр нийлж нэг улс болох талаар тохиролцосон аж. Энэ нь Баруун Африк бүхэлдээ нэгдэх шалтгаан болох ёстой байжээ.
- 1966энэ өдөр Хятадын улаан хувьсгалчид Засгийн газрын тэргүүн Лю Шаоцыг болон Коммунист намын төв хорооны нарийн бичгийн дарга Ден Сяопин нарын бүх эрх мэдлийг авч хаяхыг шаарджээ.
- 1968 оны энэ өдөр Францын Ерөнхийлөгч Де Голь тус улсын мөнгөн тэмдэгт франкийн ханшийг бууруулахаас татгалжээ.
- 1971 оны энэ өдөр БНХАУ НҮБ-ын Аюулгүй зөвлөлд байнгын төлөөлөгчтэй болжээ.
- 1974 оны энэ өдөр Владивосток хотод АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Форд болон ЗХУ-ын тэргүүн Л.Брежнев нар уулзаж, зэвсэглэлийн хяналтын талаар хэлэлцсэн аж.
- 1980 оны энэ өдөр Италийн өмнө зүгт гарсан газар хөдлөлтийн улмаас 4800 хүн амиа алджээ.
- 1981 оын энэ өдөр Хятадад хувийн аж ахуй, үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрчээ.
- 1988 оны энэ өдөр Азербажанд үндэстэн хоорондын мөргөөлдөн байнга гарах болсонтой холбогдуулан онц байдпал тогтоожээ.
- 1991 оны энэ өдөр “Qeen” хамтлагийн дуучин Фредди Меркьюри ДОХ- р өвчилсөн гэдгээ хүлээн зөвшөөрөөд маргааш нь нас баржээ.
- 1996 оны энэ өдөр Ангол Улс Дэлхийн худалдааны байгууллагад элсжээ.
- 2006 оны энэ өдөр Францын алдарт жүжигчин Филипп Нуаре нас баржээ.