Өнөөдрийн Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэж байна.
Дээрх маргааныг Улсын дээд шүүхийн хүсэлтээр үүсгэсэн бөгөөд хуралдаанаар тухайлбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд, Захиргааны хэргийн шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт нотлох баримт цуглуулахгүй байх өөрчлөлт орсон нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэх юм.