Энэ сарын 7-нд Цагаан ордонд завсарын сонгуулийн талаар хийсэн хэвлэлийн хуралын үеэр CNN-ийн сэтгүүлч Ж.Акоста Ерөнхийлөгч Дональ Трампаас америкийн хил руу ойртож байгаа цагаачдын тухай болон 2016 оны сонгуульд “оросын оролцоо”-ны талаар асуусанд Трамп сэтгүүлчтэй маргалдан улмаар түүнийг микрофоноо өгөхийг шаардсан ч Акоста түүний шаардлагыг үл тоон асуултаа үргэлжлүүлсээр байжээ. Трамп хариуднь 2016 оны сонгуульд “оросын оролцоог” хуурамч зүйл гээд, Акостаг өөрийг нь аймшигтай бүдүүлэг хүнээр нь дуудаж, харин “CNN”-ийг ардын дайсан гэжээ. Эцэст нь Цагаан ордон сэтгүүлчийн магадлан итгэмжлэлийг хураан хүчингүй болгосон аж.
Энэ долоо хоногийн эхэнд “CNN” АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Цагаан ордны хэд хэдэн ажилтанг шүүхэд өгч, сэтгүүлчийнхээ магдлан итгэмжлэхийг эргүүлж өгөхийг шаарджээ. Харин Цагаан ордон тухайн сурвалжлагчийг хэвлэлийн хуралын дэгийг эвдсөн хэмээн буруутгасан байна.
Тэгвэл өгчигдөр шүүх шийвдэрээ гарган Цагаан ордныг ССN телевизийн сэтгүүлч Жим Акостагийн магадлан итгэмжлэлийг сэтгээн эргүүлж өгөхийг үүрэг болгожээ.
“ССN” телевиз уг шийдвэрийн талаар “Бид шүүхийн шийдвэрт тун сэтгэл хангалуун байгаа бөгөөд одоо эцсийн үр дүн болох бидний магадлан итгэмжлэхийг эргүүлж өгөхийг хүлээж байна. Биднийг төдийгүй чөлөөт хэвлэлийг дэмжсэн хүн болгонд талархаж байна” гэжээ.
Сэтгүүлч Ж.Акоста “Би хамтран зүтгэгчиддээ, намайг дэмжсэн хэвлэл мэдэллийн байгууллагуудад мөн эл шударга шийдвэрийг гаргасан шүүгчид гүн талархлаа илэрхийлье” гэж шүүхийн танхимаас гарахдаа хэлжээ. Тэрээр “За, ингээд ажилдаа орцгоё доо” хэмээн завсарын сонгуулийн дараа хэлсэн Дональд Трампын үгээр төгсгөлөө хийв.
Цагаан ордон шүүхийн шийвдэрийг хүндэтгэж байгаагаа илэрхийлээд сэтгүүлчийн магадлан итгэмжлэлийг сэргээнэ гэлээ. Үүнээс гадна Цагаан ордон цаашид хэвлэлийн хуралын үеэр сэтгүүлчдийн биеэ авч явах дүүрэм гаргахаа амлав.