БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тус улсын батлан хамгаалахын шинжлэх ухааны талбайд явуулсан стратегийн шинэ дэвшилтэт зэвсгийн туршилтыг өөрийн биеэр ирж үзээд, зөвөлгөө өгсөн тухай Солонгосын Төв цахилгаан мэдээний(СЦМ) агентлаг өнөөдөр мэдээлжээ.
“Шинэ зэвсгийн хүчин чадлыг үзснийхээ дараа Их удирдагч Ким Жон Ун улс орныхоо батлан хамгаалахыг дээшлүүлэхэд эрдэмтэд болон үйлдвэрүүд асар их ажил хийж гэдгийг тэмдэглэхийн зэрэгцээ эл салбарын технолог болон шинжлэх ухааныг хөгжүүлэхэд цаашид ч илүү анхаарахаа мэдэгдлээ” гэж агентлаг мэдээллэв.
Чухам ямар төрлийн зэвсэг туршсан талаар ямар нэгэн тодорхой мэдээллийг өгөөгүй байна. Гэхдээ СЦМ агентлагийн бичснээр бол уг зэвсэг дээр БНАСАУ-ын өмнөх Их удирдагч Ким Жон Инийн үеэс ажиллаж эхэлсэн байна.
Хойд Солонгосын хэвлэл хамгийн сүүлчийн удаа Ким Жон Уныг өнгөрсөн арваннэгдүгээр сард зэвсгийн туршилтыг биеэр ирж үзсэн талаар бичиж байсан аж. Тэгэхэд Пхенъян тивхоорондын шинэ “Хвасон№15” баллистик пуужин хөөргөсөн билээ.Шинжээчдийн дүгнэснээр бол уг пуужин 13,0 мянган кмnay холын тусгалтай ажээ.