Энэ сарын 12-ны өдөр Их Британи Улс Европын Холбооноос гарах гэрээнийхээ эцсийн хувилбарыг танилцуулсан билээ. Тэрхүү төсөлд Британийн засгийн газар Европын Холбооны орнуудтай худалдааны нягт харилцаагаа хадгалж үлдэхийн зэрэгцээ бусад орнуудтай шинэ харилцаа үүсгэхийг хүсэж байгаагаа тайлбарласан байна. Уг төсөл нь Британийн талын тодорхой саналууд бөгөөд ЕХ-той хийх эцсийн гэрээний бичвэр биш юм. Өнөөдөр Английн Ерөнхий сайд Тереза Мэй Засгийн газрын гишүүдтэйгээ таван цагийн турш зөвлөлдсний эцэст уг төслийг Засгийн газар дэмжиж байгаагаа мэдэгдсэн аж. Харин хэдхэн цагийн дараа Их Британийг ЕХ гарах асуудлыг хариуцсан сайд Доминик Рааб огцорч байгаагаа мэдэгдлээ. Доминик Рааб огцорч байгаа гол хоёр шалтгаанаа хэлжээ. Нэгдүгээрт: Умард Ирландад үзүүлэх онц дэглэм нь түүний бодлоор Нэгдсэн Вант улсын газар нутгийн бүрэн бүтэн байдалд аюул учруулж болзошгүй тул уг саналыг дэмжиххгүй байгагаа. Хоёрдугаарт тэрбээр backstop дэглэмд (Умард Ирландын хийлийн асуудлыг цохицуулахад хэрэгжүүлэх нөөц хувилбар) цаг хугацааны хязгарлалт тавиагүй нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Уг хувилбар нь хэрэв 2020 оныг дуустал ирландын талын хилийг нээлттэй байлгах арга олохгүй нөхцөлд Умар Ирланд “брексит”-ын
(британи гарах гэсэн агли үгний товчлол) дараа ч ЕХ-ны зах зээлийн нэгдсэн дүрэм болон гаалийн хобоонд захирагдах ажээ.
Доминик Раабаас гадна Хөдөлмөр, тэтгэвэрийн сайд Эстер Маквей болон төрийн гурван албан тушаалтнууд огцрох өргөдлөө өгчээ. Эстер Маквей өргөдөлдөө ЕХ-той хийх гэж буй гэрээ “брексит”-ын асуудлаар явуулсан бүх нийтийн санал асуулгын үр дүнтэй тохирохгүй байгааг бичсэн байна.
Их Британи улс ЕХ-с гарах эцсийн хугацаа нь 2019 оны гуравдугаар сарын 29-нд төлөвлөгдөж байгаа бөгөөд шилжилтийн үе нь 2020 оны арванхоёрдугаар саырн 31 хүртэл үргэлжлэх юм байна. Шилжилтийн үеийг нэг удаа сунгаж болох ч хугацааг тодорхой заагаагүй аж.