Олон нийтийн цахим хуудсаар "Есдүгээр сарын 1-нээс хувийн автомашинаар халтуур хийхийг хориглолоо" гэсэн мэдээлэл тархаад байгаа билээ. Тэгвэл энэ нь үндэслэлгүй, албаны эх сурвалжгүй мэдээлэл юм. Одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй гэдгийг ЗЦА-наас албан ёсоор мэдэгдлээ.