НМХГ-аас хичээлийн шинэ жилийг угтан ЕБС, цэцэрлэгүүдэд хяналт шалгалт хийжээ. Нийт 265 байгууллагыг хамруулахаар төлөвлөсөн бөгөөд одоогоор шалгалтын ажил 70 хувьтай байгаа аж.
Нийт 415 зөрчил илэрсэн бөгөөд 135 заалт бүхий хугацаатай үүрэг даалгавар өгчээ.
Нийт 14 хуулийн этгээдэд 2,4 сая төгрөгийн шийтгэл ногдуулж ажилласан. Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн шаардлага хангахгүй байгаа 20 сургууль байна. Тухайлбал, Ерөнхий боловсролын 84, 26, 146, 228, 152 сургууль цэцэрлэг байна.
Нийт зөрчлөөс багшлах боловсон хүчний хүрэлцээ хангамж дутмаг байна гэсэн зөрчил хамгийн их байна. Мөн мэргэжлийн бус болон багшлах эрхийн шалгалтад тэнцээгүй зөрчлүүд илэрсэн. Түүнчлэн биеийн тамирын талбай, хими физикийн мэргэжлийн кабинет байхгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хөгжүүлэх нөхцөл бүрэн хангагдаагүй, хяналтын камергүй, галын аюулгүй байдлыг хангаагүй 138-р цэцэрлэг, "Гурван хөгжил", "Мөндөө", "Бригадын жаалууд", "Содон эрдэнэ", "Мянган буян" зэрэг сургууль, цэцэрлэгүүд байна.
Хоёрдугаар шатны шалгалтыг 9-р сарын 1-нээс 15-ны хооронд шалгалт хийх гэнэ.