Автобусыг аав шигээ хүндэл, Тролейбусыг өвөө шигээ хүндэл. Микрог ээж шигээ хүндэл гэж юутай үнэн үг вэ? Гэтэл та нэгдүгээр эгнээгээр хэнэг ч үгүй ахмад үетэйгээ мөр зэрэгцэн, явдаг юм биш биз.
Нэгдүгээр эгнээгээр автомашин зорчихыг хориглосон шийдвэрээ дагаж чадахгүй байгаагаас болоод өнгөрсөн долоо хоногоос нэгэн шинэ ажлын байр бий болжээ. Олон нийт энэхүү ажлын байрыг "Хүн камер" гэж нэрийдсэн сурагтай. Үглүүлж дуулуулахгүй л бол автомашинууд дүрмээ биелүүлэхгүй байсан тул арга ч үгүй биз.
Улс орнууд техник технологитой хөл нийлүүлэн, хөгжин дэвшиж байхад монголчууд хөгжлийн замаас хоёр алхмаар ухраад байх шиг.