Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газраас “Өсвөр үе, залуучуудыг эрүүл амьдралын зөв хэвшилтэй болгох” аяны хүрээнд, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар зөв мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг энэ сарын 14-ний өдөр нийслэлийн Баянгол дүүргийн ерөнхий боловсролын “Монгени” цогцолбор сургуулийн ахлах ангийн нийт 80 гаруй сурагчдын оролцоотой зохион байгууллаа. “Өсвөр үе залуучуудыг эрүүл амьдралын зөв хэвшилтэй болгох аян”-д нийслэлийн нийт иргэдээ хамрагдахыг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас уриалж байна. Сургалтад хамрагдахыг хүссэн сурагч, багш нар Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газартай холбоо барина уу