Эх нутгийн эх хэлтэй өнөөгийн монголчууд газар усныхаа төлөө, үр хойчсийнхоо аюулгуй байдлын төлөө өөрөөсөө хэсэглэсэн хасагласныхаа түүхийг мэдэх үүрэгтэй. С.Сэргэлэн.
Харийн судлаачид Диван Лугатаас өмнө толь бичиг монголчуудын өвгөд байсан уу гэж асуувал мань Диван Лугатаас мянган жилийн өмнө бичигтэй болсон учир байсан гэж хариулна. Үзүүл гэвэл үзүүлэх зүйл байхгүй. Диван Лугатаас хойш толь бичиг байсан уу гэж асуувал мань Арвангуравдугаар зууны Гунга-Чалсаны “Зүрхний тольт”- ыг дам дуулсан гэж, арвандөрөвдүгээр зуунд Чой-Осор, арванзургадугаар зууны сүүлээр Гунга-Осорын “Зүрхний тольт” бичсэнийг “Огторгуйн маань” хэмээх зохиолд дурдагдсан гэж хэлнэ.
Үзүүл гэвэл үзүүлэх зүйл байхгүй. Өдгөө Диван Лугат толийг дэлхийн аль үндэстэн хамгийн ихээр хэрэглэж байна гэж асуувал мань монголчууд гэдгийг хэний ч өмнө хэнээс ч илүү батална. Диван Лугат хэрэглэхээ больсон өвөг толь биш монголчуудын өдөр тутмын хэрэглээ байсаар байна.
Диван Лугатын давуу тал: 1. Уг толиндоо Махмуд ал Кашгари Уж, Жикил, Аргу, Угс, Йагма, Кифжак, Туркман, Йамак, Тухси, Гуззийя, Барсган, Сайрам-Исбижаба, Канжаг аялгуудыг харьцуулан судлан оруулав. Нийт давхардсан тоогоор долоон мянга гаруй үгийг, дан тоогоор гурван мянга орчим үгийг тайлбарлав. Ийм оновчой дэлгэр толь одоо хүртэл бидэнд байхгүй. 2. Арваннэгдүгээр зуунаас өмнө хэрэглэж байсан дүрмүүд оржээ. Энэ бидний хувьд маш том олз. 3. Хэлц үг, бүтэн өгүүлбэр орсноор өгүүлбэрийн бүтэц тийн ялгалын тухай бүтэн дүр зураг урлагдав. 4. Диван өөрөө бидний хувьд үнэлэгдэшгүй түүхэн эх сурвалж болно.
Диван Лугатын сул тал: 1. Диван Лугаатаас зуу гаруй жилийн өмнө Афганистан, Персийн нутагт төрөө байгуулсан манай хэсгүүд ислам шашин, араб бичгийг авсан байв. Араб бичгийг тодорхой шалтгаанаар засаж болохгүй тул өөрийн хэлээ бичигтээ засав. Хос суваг гээгдэж эхлэв. 2. Мал ахуйгаас тариалан ахуй руу шилжиж байгаа нь мал ахуйн толийг шинэ тариалан ахуйд хэрэглэж эхэлсэн нь тод харагдана.
Модноос хадлан авна, үзэм шахна, базна ( шүүсийг нь шахна) гэх мэт. 3. Диван Лугатаас дөрвөн зуун жилийн өмнө хаданд сийлэгдсэн эх бичгээ мэдэхгүй монгол судлаачид Диван Лугатын толийг үл танина. 4. Махмуд өөрөө хүннү угшлын хүн биш тул тодорхой алдаанууд гаргав. Энэ нь уг толины ач холбогдлыг хэрхэвч бууруулсангүй.
АЧ ХОЛБОГДОЛТОЙ ҮГСИЙН ТҮҮВЭР ТАЙЛБАР: Тигин - نيكت уг гарал нь “зүтгэж байгаа нэгнийг” нэрлэдэг байв. Он тоо ахисаар хаадын хүүхдийн цол болов. Алб тикин (хүчтэй), котлог (хийморьтой) тикин гэх мэт... Өдгөө манай Баргууд овгийн гишүүдээ тэхэн, Дархдууд овгийн ахлагчаа тэхэн гэнэ. Өнөөгийн амны хайрцгаар тээхэн болжээ. Тэхэн гэдэг үгний жийргэвч Х авахад тэ’эн гэсэн утгыг монголчууд бүгд мэднэ. Гөлтигин үгийн тайлбар: гөл
үзийн, гол угийн дуудлага болно. Үзийн Тигин- тэй үзийн гөл- ийг гүрж Гөлтигин болно. Хаан угийн үг учир Голхаан болно. Тигит дундаас гол тигин, нөгөө нь, хаад дундаас гол хаан гэсэн утга болно. 2. Гот تق – завшаан, амьдрал орвонгоороо эргэх. Үүнээс готлог гэж үг урлагдсан. Тайлбар гот-гоц нэг үг буюу бусдаас илүү сайн гэсэн утга. Гоцлог гэдэг нь илүүлэг гэсэн утга. Хадны бичигт өөрийн эзэмшилтэй (айлтай) буюу хүмүүс, малтай болсон нэгнийг ингэж нэрлэж байв. Билгэ كلب – мэдлэг, ухаан, оюу. Тайлбар: өдгөө IQ
гэдэг нь угаасаа манай билгэ болно. Жажаг цэцэг, цэцэгс. Тайлбар: угийн үзийн дуудлагын зөрүү. Жажаг - نكج цэцэг өвчин (Жикил толинд). Курум مرق – баялаг, эрдэнэсийн сан. Тайлбар: хурум буюу өдгөө үйлт хэлбэрээр хуримтлал болжээ. Хуримтлуулаагүй бол хурум болно. Тагар - راغت буудай болон бусад хэрэглээнд зориулсан шуудай. Тайлбар: Тагар –ын жийргэвчийг авахад та’ар болно. Таар монгол үг, шуудай биш. “Угс наме”-д тахар гэдэг нь цэргийн хүнсийг биетээр цуглуулдаг алба гэж тодорхойлжээ. Кагур - رغق хуур. Тариа хуурах. Тайлбар: Кагур – ын жийргэвчийг авхад Ка’ур- Каур-Куур болно. Хуурсан хоолыг хуурга гэнэ. Мангу وكنم – мөнх байдаг зүйл, мөнх. Тайлбар: угийн үзийн дуудлагын ялгаа. Мөнх гэсэн үг. М- Б үсгийн заримаа. Тава - اڤت тэмээ. Тооны олон ганцыг ялгахгүй хэрэглэнэ. Угсууд дава гэнэ. Тайлбар: Б-М зармин. Угийн үзийн ялгаа. Минг كنم – мянга, тооны нэр. Бинга - мянга, тооны нэр ( тариатын хадны бичиг). Мянга бянга нэг үг. М-Б зармин. Цолмон - цолбон буюу тувагаар шолбон болно.
УТГЫГ НЬ МЭДЭХГҮЙ ХЭРЭГЛЭДЭГ ХҮННҮ-МОНГОЛ ҮГС: Бурун - نرب хамар. Тайлбар: өдгөө бид нусан бурантаг гэдэг нь нусан хамартаг гэсэн үг болно. Кунди يدنك – Угс толиор зальхай, хорон санаат. Тайлбар: өдгөө хүнд сурталтай гэдэг нь зальд суралцсан, хүн хорлох ухаанд суралцсан гэсэн утга болно. Губрук كربك – гүр буюу өнөөгийн дуудлагаар гүүр болно.
Тайлбар: жийргэвч б авахад гүүрүг болно. Өвөр монголчууд гүүрийг хөөрөг гэнэ. Субургу - وكربس шүүр. Тайлбар: жийргэвч “б” авхад сууруг буюу жийргэвч “г” авахад шүүрү болно. Шүүр гэсэн үг. Тутурган - ناقرتت цагаан будаа. Тайлбар: цагаан будаа гэдэг нь буруу утга. Будаа-Бугдай-Буудай нэг үг. Өвөр монголчууд тутурга гэдэг. Буудай бол буудай, Тутурга бол тутурга. Ямааг цагаан тэмээ гэж хэлдэггүйтэй утга ижил. Тарлан ن - لرت хөлслөн.
Тайлбар: морь тарлана гэдэг нь морь хөлслөнө гэсэн утга.
ДИВАН ЛУГАТ ДЭЭР БАЙГАА ХҮННҮ ҮГСИЙГ ТЭД ХАРЬ ҮГЭЭР СОЛЬСОН ТУХАЙ: Битиг كتب – бичиг, тухайн үед номыг хэлж байв. Өнөөдөр туркууд китаб гэнэ. Битиг كتب бичиг, захидал. Өнөөдөр туркууд мектуп гэнэ. Эрх- эрх мэдэл, зарлиг гүйцэтгэх. Өнөөдөр туркууд гуч гэнэ. Асиг – ашиг. Өнөөдөр туркууд fayda файда. Мангу كنم – мөнх. Туркээр сонзулук. карши- харш. Хааны харш. Туркээр сарай.
МОНГОЛ ТОЛИНД ИДЭВХГҮЙ ТЭДНИЙ ТОЛИНД ИДЭВХТЭЙ БАЙДАГ ХҮННҮ ҮГСИЙН ТҮҮВЭР: йулдуз زدلي – од. Тайлбар: йул (зул)+дус (тус) = зултус. зул гэдэг нь бүх төрлийн гэрэл гаргагч. Тус гэдэг нь нар тусахын тус. зултус гэдэг үгний утга иймээ. Йулдоз - найз. Жол+тус = жолтус. Жол – зол нэг үг буюу зам утгаар дөхүүлэн ойлгож болно. Зам бол биет зүйл. Жол бол явдал. Золоор тантай танилцав гэдэг нь явж байгаад тантай танилцав болно. Тус бол тус дэм гэсэн үтга. Жол тус гэдэг нь замын тус гэхээс илүү аяны тус гэсэн утгатай. Энэ эртний олон улсын худалдааны үг. Золжаргал, золбаяр гэх нэрс ийм утгатай. Биз زب – бид. Д-З зармин. Бид гэдэг нь биет гэсэн олон тооны
утга. Би гэдэг нь бие гэсэн ганц тооны утга. Өнөөдөр ганц тоогоор бие зүйл, олон тоогоор бие зүйлс гэвэл зөв болно. Биз гэдэг нь биес гэсэн мөн олон тооны утга. Туркүүд биз гэж өгүүлнэ, эх нутгийн бид аль алинаар нь өгүүлнэ.
Махмуд ал Кашгари Диван Лугатыг урлаж байх үед өнөөдрийн Иракаас Өтүгэний хооронд араб, перс, мал ахуйтаны хүннү-монгол буюу тухайн үеийн түрэг хэлтэй үндэстэнүүд байжээ. Энэ гурван хэлээр өгүүлдэг хүмүүс олон байсан ч гурвуулангийн нийлүүлээд нэг хэл болгосон үндэстэн хараахан байсангуй. Тариалан ахуйн орныг эзэлж, төрөө үүсгэсэн манай хэсгүүдийн хэл, соёл тухайн нутагт давамгайлах байтал эсэргээр болов. Он тоо ахисаар эзлэгдсэн үндэстнүүдийн хэл, соёл ноёрхов. Үүний учир ахуйд оршино. Нэгэнт мал ахуйгаас тариалан ахуй руу шилжсэн бол мянга, мянган жилээр бий болсон тариалан ахуйн соёл давамгайлах нь жам юм. Туркүүд араб
тэмдэгтэд орсон цагаас хүннү-монгол хэлний мөн чанар болох хос сувгийг гээв. Перс, араб хүннү үгсийг хүннү хэлний системээр (зүй тогтлоор) нийлүүлэн нэг хэл болгосон анхны үндэстэн тэд буй. Тэд тийн ялгалын бүтцийг, цагийн хэлбэрээ бид нар шиг импортын дүрмээр эвдсэнгүй. Өнөөдөр турк хэлтэй орнууд хоорондоо перс, араб үгсийг манай хэлний систем дээр хэрэглэж ойлголцдог.
Дүгнэлт: Диван Лугат бол манай дэлгэр толь болно. Уг толийг араб эхээс нь монгол хэл рүү орчуулбал үндсэн толь асар арвижна. Нууц товчоог Диван Лугатгүй үл сэргээнэ, эх хэлээр бичсэн хадны бичээсгүйгээр Диван Лугат дээрх үгээ танихгүй. Хүннү-монгол хэлний мөн чанарыг билрээгүй бол хадны бичээсээ тайлахгүй, эх бичиг байгаагүй бол энэ бүхэн тайлагдахгүй. Эх бичгийн хүч асар.
Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн. “Сэргэлэн интернэйшнл экспедишн”.
ДАРААГИЙН НИЙТЛЭЛД: “ УГС НАМЕ”, СЕЛЖҮКҮҮД БОЛОН МАНАЙ БАЯДУУДЫН ЭХ УГСААНЫ ТУХАЙ.