Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Олимпын төрөл

Азийн өвлийн наадам хоккей, кёрлингийн өрсөлдөөнөөр эхэлнэ

Өмнөд хөршийн Харбин хотод ес дэх удаагийн Азийн өвлийн наа­дам ирэх сарын 7-нд  хөшгөө нээнэ.
2025-02-01

С.Жамбалжамц “Tour of Sharjah-2025”-д V байрт шалгарлаа

АНЭУ-д болсон засмал замын дугуйн “Tour of Sharjah-2025” 10 дахь удаагийн олон өдрийн тэм­цээнд 23 орны  мэргэжлийн 29 багийн 174 тамирчин хурд сорив.
2025-01-31

Шигшээ багийнхан Азийн АШТ-д хурд сорих нь

Дугуйн засмал замын Азийн авар­га шал­га­руулах 44 дэх удаагийн тэмцээн ирэх сарын 7-16-нд Тайландад болно.
2025-01-30

Э.Дэлгэрмаа, Э.Даваанасан нар Красноярскийн дэвжээнд үзүүрлэсэн байна

Хойд хөршийн Красноярск хотод олим­пын хошой аварга Иван Ярыгины нэрэм­жит чөлөөт бөхийн олон улсын А зэрэг­лэлийн тэм­цээнийг жил бүр зохион бай­гуулж, авар­гуудыг тодруулдаг.
2025-01-30

Гимнастикчид олон улсын тэмцээнд түрүүлжээ

ОХУ-ын Благовещенск хотод болсон олон улсын спортын гимнастикийн тэмцээнд Мон­­голоос өсвөр үеийн баг дасгалжуулагч, ОУХМ Д.Оюунтуяа, Э.Оргилмаа, А.Энхтулга, Б.Мөнх­сайхан нарын удирдлагад оролцлоо.
2025-01-30

“Хасу мегастарс”, “Улаанбаатар финикс”-ийнхэн алтан цомын эзэн боллоо

Монголын волейболын холбоо “Үндэс­ний дээд лиг”-ийн тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламж­лал­тай. Гур­ван сар үргэлжилсэн энэ удаа­гийн лигт “тоос өргөсөн” эрэгтэйчүүдийн багаас хагас шигшээд “Хасу мегастарс”, “SG hawks”, “Төв миг”, “Натур бакс” клубийнхэн шал­гарч, тэмцээнээ үргэлж­лүүлэв.
2025-01-30

Г.Мөнх-Эрдэнэ шорт трекийн төрөлд ДАШТ-д оролцох эрх авав

Италийн Турин хотод болж буй дэлхийн оюутны өвлийн универсиад наадамд оролцсон Мон­голын шорт трекийн тамирчдаас Г.Мөнх-Эрдэнэ ойрын зайн 500 метрийн зайд (44 се­кунд.682 доль) уралдаж, ДАШТ бо­лон “Дэл­хийн цом”-ын цуврал тэмцээнд орол­цох эрх авлаа
2025-01-26

“Хасу мегастарс”, “Улаанбаатар финикс” клубийнхэн аваргын төлөө тоглохоор шалгарлаа

Монголын волейболын холбооноос жил бүр зохион байгуулдаг үндэсний дээд лигийн хагас шиг­шээ цувралын хоёр дахь тоглолт “Степпе арена”-д эхэлсэн. Эрэгтэйчүүдийн багаас авар­гын төлөө “Хасу мегастарс” клубийнхэн “Төв миг”-ийнхэнтэй, хүрэл медалийн төлөө “Натур бакс” баг “SG hawks”-ынхантай тоглохоор шал­гар­чээ.
2025-01-25

Шорт трейкийн тамирчид IV-VI байр эзлэв 

Италийн Турин хотод үргэлжилж буй дэлхийн оюутны спортын өвлийн XXXII универсиад наадамд 57 орны 2000 га­руй тамирчин спортын 11 төрөлд 96 багц медалийн төлөө өрсөлдөж байна.
2025-01-24

Дэлхийн медальтнуудын барилдаан олны сонирхлыг татав

Гавьяат тамирчин Д.Оюунболдын нэрэм­жит, чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Монгол бөхийн өргөөнд болж өндөр­лөлөө. Тус тэмцээний барилдаан эрэгтэй­чүүдийн дөрөв, эмэгтэйчүүдийн гурван жин­гийн өрсөлдөөнөөр эхэлсэн.
2025-01-23

Жүдочид гадаадын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж байна

Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ ба­­гийн­хан­тай хамтарсан бэлтгэл хийхээр Япон, Та­жикистан, Казахс­таны тамирчид манай улсад ир­сэн. Дөрвөн улсын жүдочдын бэлтгэлийг Японы багийн дасгалжуулагч Та­цүаки Эгүса удир­­­­­дан явуулж буй.
2025-01-21

А.Трусова ээж болно

2022 оны олимпын наадмын мөнгөн медальт, ДАШТ болон Европын АШТ-ий медальт ОХУ-ын уран гулгагч А.Трусова өнгөрсөн оны наймдугаар сард мэргэжил нэгт М.Игнатовтай гэрлэсэн билээ.
2025-01-18

Б.Ананд “DSX cup”-д тэргүүн байрт шалгарлаа

Шриланк улсын Коломбо хотод үргэлжилж буй 14 хүртэлх насныхны АШТ-ий бүсийн сонгон шал­гаруулах тэмцээнд дасгалжуулагч С.Сүх­жаргалын удирд­­лагад өсвөр үеийн дөрвөн тамирчин улсаа тө­лөө­­лөн оролцож байна.
2025-01-17

Харбиныг зорих кёрлингийн тамирчид бэлтгэлдээ гарчээ

Өмнөд хөршийн Харбин хотод ирэх сард нээлтээ хийх Азийн өвлийн IX наадамд ма­най улсаас цана, тэшүүр, биатлон, кёр­лин­гийн төрөлд нийт 36 тамирчин оролцох юм. Монголын кёрлингийн холбооны та­мирч­­даас холимог багийн төрөлд өрсөлдөх Б.Баяр, Г.Энхзаяа нар бэлтгэлээ базааж эхэл­­сэн байна.
2025-01-14

Мөсөнд авиралтынхан “Дэлхийн цом”-ын таван цувралд өрсөлдөнө

Олон улсын уулчдын холбооноос энэ онд зохион байгуулах мөсөнд авиралтын “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээн БНСУ-ын Чонсон хотод маргааш эхэлнэ. Энэ сарын 12 хүртэл үргэлжлэх эхний цувралд оролцохоор “Сутайн бор” клубийн баг хөлгийн жолоо заллаа.
2025-01-11

Б.Ачбадрах хошой алтан медалийн эзнээр тодорлоо

БНСУ-ын Пёнчан хотод болсон, тус улсын гүйл­тийн цанын насанд хүрэгчдийн аварга шал­гаруулах нээлттэй тэмцээнд Мон­голоос үндэс­ний шигшээ багийн тамирчид дасгал­жуу­лагч Д.Баттулгын удирдлагад оролцлоо.
2025-01-11

“Дуэль” клубийнхэн аваргын цом гардлаа

Монголын туялзуур сэлмийн холбоо энэ оны анхны тэмцээнээ өсвөр үеийнхний “Олим­пик кап”-аар эхлүүлэв
2025-01-09

О.Мишээл уран гулгалтын төрөлд өрсөлдөх нь

Италийн  Турин хотод дэлхийн оюутны спор­тын универсиад 32 дугаар наадам энэ сарын 13-нд эхэлнэ. 14 хоног үргэлжлэх тус наадамд 50 гаруй орны 3000 гаруй тамирчин спортын есөн төрөлд өрсөлдөх нь. Монголын баг энэ удаа гүйлтийн болон уулын цана, уран гулгалт, шорт трейк, снөүбордын төрөлд 20 хүний бүрэлдэхүүнтэй оролцох юм.
2025-01-07